Хонгконгийн биржид Эрдэнэс-Тавантолгой тэрбум доллар босгоно | News.MN

Хонгконгийн биржид Эрдэнэс-Тавантолгой тэрбум доллар босгоно

Хонгконгийн биржид Эрдэнэс-Тавантолгой тэрбум доллар босгоно

Хонгконгийн биржид Эрдэнэс-Тавантолгой тэрбум доллар босгоно

Монголын төрийн өмчийн Эрдэнэс-Тавантолгой компани нь Хонгконгийн биржид IPO хийж, тэрбум ам.долларыг босгохоор төлөвлөж байгааг ойрын эх сурвалж мэдээлжээ. Компанийн зүгээс олон улсын хөрөнгийн биржид хувьцаа худалдаалахад бэлтгэн зөвлөгч хөлсөлж бэлтгэлээ ханган ажиллаж байгаа аж. Одоогоор хувьцаа гаргах явц эхэн шатандаа байгаа учир, хэмжээ, цаг хугацаанд өөрчлөлт орж магадгүй хэмээн эх сурвалж мэдээлжээ.

Энэ нь Тавантолгой ордыг хөгжүүлэхийн тулд мөнгө босгох гурав дахь оролдлого аж. Өмнө нь 2011, 2015 онуудад олон улсын хамтын ажиллагаа бүтэлгүйтсэн юм. Харин 2018 онд Монголын Засгийн газар компанийн нийт хувьцааны 30 хувьд IPO хийж, хөрөнгө босгохоор төлөвлөгөөг баталсан юм.

Говьд байрлах Тавантолгой нүүрсний орд нь зургаан тэрбум тонны нөөцтэй. Энэхүү нөөцийн гуравны нэг хувь нь коксжих, өндөр чанарын нүүрс юм.

Монгол Улс нь 2011 онд Хятад руу нүүрсээ экспортолж эхэлснээс хойш Тавантолгойн хувьцааг борлуулах найдлага тавьж иржээ. Улмаар 2012 онд гурван тэрбумын олон улсын хувьцаа худалдаалах төлөвлөсөн боловч Засгийн газраас ордны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг өөрчилснөөр хэрэгжээгүй юм. Дараа нь Хятадын Шеньхуа Эрчим хүч компани, Японы Сүмитомо корпорацитай хамтарсан консорциум байгуулан дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах  төлөвлөгөө мөн л 2015 онд Засгийн газраас оролцсоноор зогсчээ.

Эх сурвалж: Bloomberg

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-30 49.0.213.33

Монголын харанхуй хар үхэр оорк хар массууд эх газрын улаан коммунист Xятадыг нь өмөөрөөд цаад Хонгконгийг чинь үзэн ядах, тэгж байхад жидүүчдийн төр засаг нь Хонгконгоос хөрөнгө оруулалт босгоно гэх, ёстой л нөгөө эхийн санаа үрд үрийн санаа ууланд гэдэг шиг тунчиг авцалдахгүй байна даа, танай нам ард түмэн хоёр чинь

Avatar

шоогоо 2019-10-30 66.181.160.29

Дампуурсан, авилгач, тогтворгүй бодлоготой, гадаадын хөрөнгө оруулалтад халгаатай, эдийн засаг нь байнга савлаж байдаг монголын, төрийн оролцоотой компаний хувьцааг энэ дэлхийн хамгийн тэнэг нөхдүүд л авах байх даа…

Avatar

Зочин 2019-10-30 122.201.24.182

Саарал жагсаалтанд орсоноос болж Японы эзэн хааны ёслолд оролцсон Хүрэлсүх зээл хүссэн ч цаадуул нь санхүүгийн луйвараа цэгцэл зөвлөсөн Гэтэл японоос авч чадаагүй зээлээ Хонконгийн биржээс босгоно гэхийн кккк

Avatar

Зочин 2019-10-30 192.82.74.239

СУМЪЯАБАЗАР ХУРЭЛСУХ 2 IPO БОСГОХГУЙ ТЭР БОЛ ЖИНХЭНЭ ЛООЛОО

Avatar

Зочин 2019-10-30 66.181.188.163

30 tterbumiig idchihsen oron suulchiin 1terbumaaraa ashigtai zuil hiine gej itgehgui l bn shuu

Avatar

Зочин 2019-10-30 49.0.213.33

Худлаа, наад чинь Жидүүчин Хүүкийн сонгуулийн шоу. Саарал жагсаалтанд ороод дээр нь өрсөлдөх чадвараараа сүүлээсээ 2-т орсон Монголын "авилгалчдын саалийн үнээ компанийг" үнэлгээ хийж, зөвлөгөө өгч, зуучилж ,хувьцааг нь борлуулж өгч эрсдэлд орох гадаадын нэр хүндтэй банк, санхүүгийн корпораци олдох уу даа, ёстой лөөлөө байлгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж