Сэтгүүлчдийн 67 хувь нь сүрдүүлэгт өртөж байжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.30-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдийн 67 хувь нь сүрдүүлэгт өртөж байжээ

Сэтгүүлчдийн 67 хувь нь сүрдүүлэгт өртөж байжээ

Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб интернэшнл төв хамтран Монголын сэтгүүлчдийн аюулгүй байдлын түвшинг тодорхойлох зорилгоор 300 сэтгүүлчийн дунд санал, асуулга явуулжээ. Судалгаагаар нийт сэтгүүлчийн 67 хувь нь бичсэн нийтлэл, олон нийтэд түгээсэн мэдээллээсээ болоод ямар нэгэн дарамт, сүрдүүлэгт дор хаяж нэг удаа өртөж байсан. Нууц эх сурвалжаа илчлэхийг албадсан тохиолдол 51 хувь буюу хоёр сэтгүүлч тутмын нэгд тохиолдож байжээ.

Үүнээс гадна судалгаанд оролцогчдоос “Таны бэлтгэсэн нийтлэл, нэвтрүүлэгтэй холбогдуулан шүүх, цагдаагийн байгууллагад хэрэг үүсгэгдэж байсан уу? Гэж асуухад 36 хувь нь буюу гурван сэтгүүлч тутмын нэг нь тийм гэж хариулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж