Монголын рок попын урлагт өөрийн алдар нэр, эгшиг аялгуугаа “тамгалсан” эрхэм бол Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, ая зохиогч, “UBS” телевизийн захирал Л.Балхжав. Түүний гэргий Ё.Ариунааг нөхрөөс нь дутахааргүйгээр хүмүүс сайн таних биз. Хөгжмийн зохиолч нөхрийнхөө ар талыг дааж, халамжит сайн хань гэгддэг тэрбээр өчигдөр /2019.10.29/ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаажээ.
Хөгжмийн зохиолчийн гэргий нь бүх насны хүүхдэд зориулсан “Аллегро” хөгжмийн сургалтын төвийг ажиллуулаад багагүй хугацааг үдэж байгаа юм. Тэрбээр “СОТ-2” барилгын трестэд ажиллаж байсан бөгөөд барилгын салбарт ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан, гэрээ хэнээс ч дутахааргүй сайхан тохижуулсан нь уран бүтээлч нөхдийнх нь анхаарлыг татаж байсан удаатай.
А.СҮРЭН