Нийслэлчүүдийг боломжийн үнэтэй махаар хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн яам махны өргөтгөсөн худалдааг удаа дараа зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад “Гулууз” махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрөөс /2019.10.30/ тав хоног буюу арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжлэх юм.
"ГУЛУУЗ” МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ДАРААХ ЦЭГҮҮДЭД БОЛОХ ЮМ
- Баянгол дүүрэг, Хишиг төвийн байранд Ховд, Завхан, Өвөрхангай аймгууд
- Баянзүрх дүүрэг, Жуковын хөшөөний өмнөх талбайд Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий аймгууд
- Сонгино-Хайрхан дүүрэг, Хархорин захын замын эсрэг талд Говь-Алтай, Булган, Төв, Увс аймгууд
- Сүхбаатар дүүрэг, Саруул төвд Дорноговь, Архангай, Дархан-Уул, Орхон аймгууд
- Чингэлтэй дүүрэг, Амин хүнс худалдааны төвд Сэлэнгэ, Төв, Дундговь, Хэнтий аймгууд
- Хан-Уул дүүрэг, Лавай худалдааны төвд Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь аймгууд тус тус байрлана.
“Гулууз” махны өргөтгөсөн худалдааны дараа “Идэш” арга хэмжээг зохион байгуулах ажээ. “Гулууз” махны өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн 330 сумын иргэд мал эмнэлгийн гарал үүслийн бичигтэй бэлтгэж ирсэн бог малын махыг нийслэлийн томоохон зах, худалдааны төв, тодорхой байршлуудад, ил талбайд тээврийн хэрэгслээр худалдан борлуулах юм.
Худалдааг Нийслэлийн Хүнс, хөдөө ах ахуйн газар зохион байгуулж, нийслэлийн мэргэжлийн хяналт болон эрүүл мэндийн газар хяналт тавин хамтран ажиллаж байна.
Холбоотой мэдээ