Баян-Өлгий аймагт сураггүй болсон эмэгтэйн цогцосыг олжээ | News.MN

Баян-Өлгий аймагт сураггүй болсон эмэгтэйн цогцосыг олжээ

Баян-Өлгий аймагт сураггүй болсон эмэгтэйн цогцосыг олжээ

Баян-Өлгий аймагт сураггүй болсон эмэгтэйн цогцосыг олжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 23 настай эмэгтэй Л энэ сарын 23-ны өдөр сураггүй алга болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал  Л нь  Баян-Өлгий аймаг дахь салбар Ховд их  сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан бөгөөд ахынхаа гэрээс хичээлдээ явна хэмээн 07.00 цагт гараад эргэж ирээгүй байна.

Мөн өдөр аймгийн  Цагдаагийн газар эрэн сурвалжилсан ч үр дүнд хүрээгүй учир  Ховд голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 25-ны өдөр гаргажээ.  Тэгвэл өнөөдөр /2010.10.30/ 13.00 цагийн орчимд тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид сураггүй алга болсон 23 настай эмэгтэйн цогцосыг Ховд голоос олсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газар, ар гэрийн нийт 22  хүн аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл тав дахь өдрөө эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. Эрэн хайх ажиллагаагаар Ховд голын 2-3 метрийн гүнд дөрвөн удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-30 182.160.2.164

zugeer hun hicheeldee ywahaar garaad amia horolchihson l gej bitgii heleerei tegj helj magadgui l garuud shuu

Avatar

zochin 2019-10-30 64.119.19.62

chamd yamar khamaa baynaa .

Avatar

Зочин 2019-10-30 202.131.232.170

mongol umuu kazak yum uu?

Avatar

Зочин 2019-10-30 49.0.213.33

Хасагийн цуврал а******н гарч иржээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж