Хувийн сургууль байгуулах заалтыг эргэж харахыг хүслээ | News.MN

Хувийн сургууль байгуулах заалтыг эргэж харахыг хүслээ

Хувийн сургууль байгуулах заалтыг эргэж харахыг хүслээ

Хувийн сургууль байгуулах заалтыг эргэж харахыг хүслээ

Монголын багш нарын холбооноос Монгол улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан боловсролын агуулгад өөрчлөлт оруулах чиглэлээр ажлын хэсгийн саналыг УИХ-д хүргүүлж байгаа талаараа өнөөдөр /2019.10.30/ мэдээллээ. Тэд, иргэд хувийн сургууль байгуулан ажиллуулах тухай заалтыг хасах заалтыг эргэж харах ёстой гэдгийг онцолллоо.

Үндсэн хуулийн "Хүний эрх, эрх чөлөө" гэсэн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 7-т "Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно" хэмээн заасан байдаг. Монголын багш нарын холбооны зүгээс хэт олон хувийн сургууль байх нь боловсон хүчнийг сулруулах сөрөг нөлөөтэй аж.  Тиймээс боловсрол олгоход хүнийг адил тэгш үзнэ, боловсролын үйлчилгээ хүн бүрд тэгш боломжийг олгоно, боловсролын агуулга аливаа шашин, үзэл суртлаас ангид байна, ерөнхий боловсролоор монгол хүн, монгол улсын иргэн бэлтгэнэ,  мэргэжлийн боловсролоор үндэсний хүний нөөцийг чадваржуулж чанаржуулна, багш ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад мэргэжлийн ажиллах нөхцөл, бололцоог төр бүрдүүлнэ гэсэн заалт нэмэх ёстой гэсэн саналыг УИХ-д хүргүүлж байна гэв.

Э.АРИУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-10-30 203.217.139.225

Цэцэрлэг олдохгүй болохоор нь Бид охиноо хувийн цэцэрлэгт сарын 500000 ₮ -өөр өгсөн. 8 хоног өвдөөд яваагүй. Эн хугацаанд эм тариа гээд зөндөө л төлбөр гарсан. Тэгсэн танай хүүхэд 18 хоног цэцэрлэгт явсан өдрийн 30000₮ -өөр бодохоор энэ сарын төлбөр 18х30000 = 540000₮ төл гэж хэлж байх юм. Цэцэрлэг байхгүйг далимдуулж шулаачид ингэж ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж