HBO: “Луугийн ордон” 10 ангит шинэ цуврал бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.30-нд нийтлэгдсэн

HBO: “Луугийн ордон” 10 ангит шинэ цуврал бүтээнэ

HBO: “Луугийн ордон” 10 ангит шинэ цуврал бүтээнэ

HBO теле компани “Game of Thrones” буюу “Хаадын тоглоом” (2011-2019) телевизийн цувралын төслөө дуусгаснаа зарласан бөгөөд “House of The Dragon” буюу “Луугийн ордон” хэмээх 10 анги бүхий шинэ цуврал эхлүүлэхээр болжээ. Энэ талаар өнгөрсөн Мягмар гариг (2019.10.29)-т HBO компани “WarnerMedia” медиа холдингийн хөрөнгө оруулагчдад зориулсан арга хэмжээний үеэр мэдэгдсэн байна.

GOT-ын үйл явдлаас 300 жилийн өмнөх Луугийн ордны домгийг харуулах тус киног 2016 онд "Драмын цуврал киноны шилдэг найруулагч" номинацид нэр дэвшин, Эмми шагнал хүртсэн, Английн найруулагч Мигель Сапочник найруулах ажээ.

Шинэ цувралыг Америкийн зохиолч Жорж Р.Р.Мартины “Fire & Blood” зохиолоос сэдэвлэн бүтээх ба гол үйл явдлууд нь Таргариений ордонд өрнөх юм байна. “Луугийн ордон” шинэ цувралын зураг авалт, дэлгэцэд гарах хугацаа тодорхойгүй байгаа аж.

HBO компани өнгөрсөн нэгдүгээр сард “Хаадын тоглоом”-ын найм дахь улирлаа үзэгчдэд хүргэж, төсөл албан ёсоор дууссаныг мэдэгдсэн билээ. “Variety” сэтгүүлийн эх сурвалжийн мэдээлснээр, төслийн туршилтын ангийн зураг авалтад оролцсон багийн гишүүд, жүжигчид саяхан тус суваг төслөө тодорхойгүй шалтгаанаар орхисныг мэдэгджээ. Цуцлагдсан төсөлд Жош Уайтхаут, Наоми Уоттс, Наоми Аки, Дениз Гоуг болон бусад жүжигчид тоглох ёстой байсан аж.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж