Түүхий нүүрс хэрэглэж, тээвэрлэх зөрчил буурахгүй байна | News.MN

Түүхий нүүрс хэрэглэж, тээвэрлэх зөрчил буурахгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.10.30-нд нийтлэгдсэн

Түүхий нүүрс хэрэглэж, тээвэрлэх зөрчил буурахгүй байна

Түүхий нүүрс хэрэглэж, тээвэрлэх зөрчил буурахгүй байна

Тээврийн цагдаагийн алба хаагчид нийслэлийн зургаан дүүрэгт 24 цагаар хяналт шалгалтыг хийж, ажиллаж байна. Шалгалтаар өчигдөр /2019.10.29/ түүхий нүүрс тээвэрлэж явсан таван зөрчлийг илрүүлэн шалгаж, тээврийн хэрэгслийг түр саатуулжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлсэн байна. Иймд иргэдийг түүхий нүүрс хэрэглэж, тээвэрлэхгүй байхыг албаныхан зөвлөж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд түүхий нүүрс хэрэглэж байсан гурван айл өрх, тээврийн хэрэгслээр зөөж тээвэрлэсэн 11, хотоос гадагш нэвтрүүлсэн нэг, нийт 15 зөрчил илрүүлж 51 тонн түүхий нүүрс хураан авчээ.

Түүхийн нүүрс тээвэрлэж явсан тээврийн хэрэгслүүдийг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /байр/-д төвлөрүүлэн журамлажээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-30 49.0.213.33

Одоохондоо сайхан дулаан налгар намар цаг байна, 11 сарын сүүлээр хөхөө өвөл эхлэхээр наад түүхий нүүрсний хулгайн тээвэр, нууц наймаа гэдэг ч замын цагдаа, мэргжлийн хяналтынхны жижиг дунд гарын авилгачдын мөнгө олох сайхан щаанс болох нь дээ

Avatar

Зочин 2019-10-30 64.119.22.90

Өө шууд хотоос албадан гаргах нь зөв байхаа тэгээд тэр нүүрсээ түлээд сайхан амьдрана биз, бас нүүрс зарж бизнес хийдэг хүмүүс нь хамт гараа эрэлт нийлүүлэлт 2 хамтдаа яг тохирно

Avatar

Намдаг 2019-10-30 182.160.0.146

Бүү эргэлзээд бай. Хотод амьдрах хүсэлтэй иргэнд байртай бол УБ хотод амьдрах зөвшөөрөл олгох ёстой. Одоо бүр эрхэлж гүйцлээ. Бас тэгээд утаа бага гаргадаг шахмал түлш хэрэглэх хуулийг зөрчсөн айлуудыг машинаар зөөгөөд ирсэн нутагтнь буцаа. Өвөл болохгүй гэдэг юм бол Налайх, эмээлтийн цаана гарга. Тийм өрх, гэр бүлд хотод амьдрах эрх бүү олго. Тэр хууль зөрчсөн айл, иргэдийг ЗОО,ООО төгрөгөөр торгох хууль журмаа мөрд. Төлбөр төлөх боломжгүй гэсэн хүнийг хотоос нүүлгэж гарга. өөр арга байхгүй

Avatar

Amar 2019-10-30 182.160.34.223

Ийм хувиа бодсон хогнуудыг нүүрс түлж болдог газар руу нь хүчээр хөөж явуулбал таарна.

Avatar

zochin 2019-10-30 64.119.19.62

NAAD ORKUUDAA NIISLELEES KHUUGUUCH

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж