Тээврийн цагдаагийн алба хаагчид нийслэлийн зургаан дүүрэгт 24 цагаар хяналт шалгалтыг хийж, ажиллаж байна. Шалгалтаар өчигдөр /2019.10.29/ түүхий нүүрс тээвэрлэж явсан таван зөрчлийг илрүүлэн шалгаж, тээврийн хэрэгслийг түр саатуулжээ.
Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлсэн байна. Иймд иргэдийг түүхий нүүрс хэрэглэж, тээвэрлэхгүй байхыг албаныхан зөвлөж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд түүхий нүүрс хэрэглэж байсан гурван айл өрх, тээврийн хэрэгслээр зөөж тээвэрлэсэн 11, хотоос гадагш нэвтрүүлсэн нэг, нийт 15 зөрчил илрүүлж 51 тонн түүхий нүүрс хураан авчээ.
Түүхийн нүүрс тээвэрлэж явсан тээврийн хэрэгслүүдийг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /байр/-д төвлөрүүлэн журамлажээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ