Ховд нутгийн зон олон соёлын үнэт өв болсон хөөмийн урлагаа өнөөдөр /2019.10.30/ “Дэлхийн дээд амжилт”-д бүртгүүлэх гэж байна. Тус аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, "Ховд" их сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид зэрэг 1400 гаруй хөөмийч энэ арга хэмжээнд оролцож байгаа аж.
Таван настай балчраас эхлээд 83 настай буурай хөөмийч нэгэ зэрэг хөөмийлж монгол хөөмийг "Гиннесийн ном"-д бүртгүүлэх гэнэ. Монгол хөөмийгөө дэлхийн дээд амжилт, Гиннесийн номонд бүртгүүлэх түүхэн үйл хэрэгт оролцохоор бусад аймаг, Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Тува Улс, ӨМӨЗО-ны хөөмийчид хүрэлцэн иржээ.
“Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” үйл ажиллагааг аравдугаар сарын 30-ны 11.00 цагт аймгийн Биеийн тамир спортын газар зохион байгуулах бөгөөд арга хэмжээг шүүх Английн Лондон хот дахь Гиннесийн амжилтын хорооны шүүгчид Ховд аймагт ирээд байгаа аж.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ