"Хятадууд танктай орж ирэхгүй юм байна шүү" | News.MN

"Хятадууд танктай орж ирэхгүй юм байна шүү"

"Хятадууд танктай орж ирэхгүй юм байна шүү"

"Хятадууд танктай орж ирэхгүй юм байна шүү"

Прокурорын хяналтан дор  ТЕГ-ын ажилтнууд урд шөнө  хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан мянган хятад илрүүлсэн гүйцэтгэх ажиллагааны талаарх олон нийтийн сүлжээнд янз бүрийн таамаглал, сэтгэгдэл, хардлага хөвөрч байна.

Зарим нь  "Хятадууд танктай орж ирдэггүй юм байна" гэх шоглоомыг Ерөнхийлөгчид хаяглаж сууна. Ингэх шалтгаан ч бий. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах,  Төрөөс баримтлах төмөр замын бодлогын хүрээнд  урагшаа ямар царигтай төмөр зам тавих  вэ гэсэн асуудал улс төрд ид яригдаж байх үед одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын найруулсан нэвтрүүлэг олон телевизээр цацагдаж байв. Уг  нэвтрүүлгээр "Нарийн царигтай төмөр зам тавигдвал хятадууд танктай орж ирнэ" гэсэн суртал ухуулга явж байсан нь одоо ч хуучраагүй сэдэв хэвээр үлджээ.  Тухайн үед олон хүн уг нэвтрүүлэгт итгэж байсан билээ. Юутай ч Гашуунсухайтын төмөр замын төслөөс илүү Зүүнбаянгийн төмөр замын төслийн хэрэгжилтэд Монгол Улсын Ерөнхийлөгч ихэд анхаарч, өөрийн биеэр үе, үе шалгадаг болсон. Энэхүү төмөр зам нь нүүрс тээвэрлэхээс илүү нөхөн үржихүйн асуудалд чухал ач холбогдолтой гэх яриа ч гарсан билээ. Ямартай ч, Монгол Улс анх удаа цэргүүдээ дайчлан төмөр замтай болох төсөл үргэлжилж байна. Уг төмөр зам хэзээ баригдаж дуусах, хэр чанартай зам болох, түүгээр нүүрс зөөх үү, нөхөн үржихүйн асуудлыг шийдэх үү, хятадууд орж ирэх үү эсвэл гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. Бодит үнэн гэвэл бидний айлгаад байсан хятадууд танкаар биш онгоцоор, авто замаар ороод ирдэг юм байна шүү, бүр мянга, мянгаараа.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХахаХаха
6
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-30 59.153.113.110

Тавлаж байна уу чи. ТЕГ – ыг татан буулгаж, өөрсдөө дотоодын хэрэгцээгээ хангадаг үйлдвэрүүдийг хааж Хятадаас хараат болгож Хятадыг дэмжих бодлого чинь алхам алхмаар урагшилж байгааг хараад баярлаа юу. Дуугай бай

Avatar

irgen 2019-10-30 182.160.39.172

Hytadad b** itrge ted shyunaltai harsnaa abah gedeg manai ulsiin nutag terd nolon jil sanaarhaj bn 400 mongol abgaid hytad ur tsatsaj bn 20 jiliin daraa malaar bol oroomuud ih boloh n

Avatar

зочин 2019-10-30 202.21.124.132

Төрийн тэргүүн нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ТЭРГҮҮЛЭГЧ атал таг дуугүй байгаа нь ЭМгэнэл…

Avatar

Зочин 2019-10-30 64.119.24.243

Худалч хуурамч шуналтай шулам болсон улс төрчид зайлаасай

Avatar

Зочин 2019-10-30 49.0.213.33

Хятадууд чинь монголд танк унаж орж ирэх ямар хэрэг байхавдээ, танк чинь 100км-т 250л солярк иддэг тул бөөсөнд хутга гэгч юм шүү дээ, одоо Хятадууд чинь дэлхийг зөөлөн аргаар эзэлж эхлээд байна, комюпьютер гар утас за тэгээд Энхтүвшинд гэх мэт авилгалчдад атгуулах ганц цүнх доллар байхад л болчихож байна, тэгэхээр танк, өөрөө явагч их б**, хуягт машинаар юугаа хийхэв

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:Одооноос анхаарвал зохих 2 асуудал 2019-10-30 103.26.194.87

Манай төр засгийн удирдлага дараах хоёр асуудлыг одооноос сайн судалж суурийг нь зөв тавихад анхаарахыг зөвлөж байна1/Таван толгой Зүүн баянгийн төмөр замаар ямар ачааг хэнд арилжихаар зөөх юм, худалдан авагчийн баталгаа байна уу гэдэг асуудал..Нөхөн үржихүй энэ тэр яриа бол хүүхдийг чихрээр хуурдаг шиг л сонсогдож байна шүү. 2/Дорноговийн нефтийн үйлдвэрийн түүхий эдийн баталгаа байна уу гэдэг асуудал.ТООЦОО СУДАЛГАА ТААРУУ ТӨР ЗАСГИЙН АЛИВАА ШИЙДВЭР ХОЖМЫН ӨДӨР МУУ ҮР ДАГАВАР НЬ ГАРНА ШҮҮ .

Avatar

Зочин 2019-10-30 64.119.24.93

Энэ олон хятад хаанаас хэрхэн виз авсан талаар Гадаадын иргэний алба, Хятад дахь Элчин сайдын яамнаас асуух хэрэгтэй сэтгүүлчдээ

Avatar

👹👹👹👹👹 2019-10-30 37.187.158.97

Монгол одоо тэсэхгүй ээ! хятадууд мундагтаа биш шороон түмэн учраас л тэсэхгүй.ядаж туркестанууд шиг шашнаараа хамгаалагдаагүй учраас тэсэхгүй

Avatar

B 2019-10-30 124.158.95.139

ERUNHIILUGCH BATTULGA …HYATADUUD TANKTAI ORJ IRNE GJ HEZEECH HELEEGUIEE SETGUULCHEE. TER NI HAR PIAR BSAN. HELSEN BOL GARGAAD TAVICHIH,. TUSGAAR TOGTNOL BUREN ERHET BAIDLIIN TUHAI L YRISANSHD

Avatar

Зочин 2019-10-30 202.179.25.68

Том ах өөрөө оруулж ирж Шангри лад байрлуулсан юм биш үү

Avatar

Зочин 2019-10-30 103.229.121.177

ИЙМ ОЛОН х***а ОРООД ИРЦЭН БАЙХАД ДАА ГЭЭД БААВГАЙНУУД ХҮРТЭЛ УУРАЛСАН БНА ШДЭЭ.ККК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж