"Хятадууд танктай орж ирэхгүй юм байна шүү"

Хуучирсан мэдээ: 2019.10.30-нд нийтлэгдсэн

"Хятадууд танктай орж ирэхгүй юм байна шүү"

"Хятадууд танктай орж ирэхгүй юм байна шүү"

Прокурорын хяналтан дор  ТЕГ-ын ажилтнууд урд шөнө  хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан мянган хятад илрүүлсэн гүйцэтгэх ажиллагааны талаарх олон нийтийн сүлжээнд янз бүрийн таамаглал, сэтгэгдэл, хардлага хөвөрч байна.

Зарим нь  "Хятадууд танктай орж ирдэггүй юм байна" гэх шоглоомыг Ерөнхийлөгчид хаяглаж сууна. Ингэх шалтгаан ч бий. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах,  Төрөөс баримтлах төмөр замын бодлогын хүрээнд  урагшаа ямар царигтай төмөр зам тавих  вэ гэсэн асуудал улс төрд ид яригдаж байх үед одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын найруулсан нэвтрүүлэг олон телевизээр цацагдаж байв. Уг  нэвтрүүлгээр "Нарийн царигтай төмөр зам тавигдвал хятадууд танктай орж ирнэ" гэсэн суртал ухуулга явж байсан нь одоо ч хуучраагүй сэдэв хэвээр үлджээ.  Тухайн үед олон хүн уг нэвтрүүлэгт итгэж байсан билээ. Юутай ч Гашуунсухайтын төмөр замын төслөөс илүү Зүүнбаянгийн төмөр замын төслийн хэрэгжилтэд Монгол Улсын Ерөнхийлөгч ихэд анхаарч, өөрийн биеэр үе, үе шалгадаг болсон. Энэхүү төмөр зам нь нүүрс тээвэрлэхээс илүү нөхөн үржихүйн асуудалд чухал ач холбогдолтой гэх яриа ч гарсан билээ. Ямартай ч, Монгол Улс анх удаа цэргүүдээ дайчлан төмөр замтай болох төсөл үргэлжилж байна. Уг төмөр зам хэзээ баригдаж дуусах, хэр чанартай зам болох, түүгээр нүүрс зөөх үү, нөхөн үржихүйн асуудлыг шийдэх үү, хятадууд орж ирэх үү эсвэл гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. Бодит үнэн гэвэл бидний айлгаад байсан хятадууд танкаар биш онгоцоор, авто замаар ороод ирдэг юм байна шүү, бүр мянга, мянгаараа.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХахаХаха
6
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж