Оззи Осборны шинэ цомог нэгдүгээр сард гарна

Хуучирсан мэдээ: 2019.10.30-нд нийтлэгдсэн

Оззи Осборны шинэ цомог нэгдүгээр сард гарна

Оззи Осборны гэргий  нь Шэрон Оззигийн шинэ цомог нэгдүгээр сард гарна хэмээн ам алдлаа. Домогт Блак Сабат хамтлагийн дуучны биеийн байдлыг асуухад тэрээр "Тэр эдгэж байгаа. Тэр энэ жил үнэхээр үнэхээр хэцүү зүйлстэй нүүр тулсан. Гэхдээ тэр эдгэж байгаа" хэмээн хариуллаа. Мөн "Тэр цоо шинэ цомгийн ажлаа дөнгөж дуусгаад байж байна. Тэр цомог нь нэгдүгээр сард худалдаанд гарах байх. Оззи сайн байгаа. Тэр Пост Малони болон Травис Скот нартай хамтарч дуулсан дуундаа сэтгэл хангалуун байгаа. Тэр дуу нь шилдэг 40-д орсон ба өдөр ирэх тусам өсч байгаа. Оззи сайн байгаа" хэмээн ярьжээ.

Харин Оззи Осборн хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө "Би шинэ цомгийн ажлаа дуусгаж байна. Энэ цомог намайг хөгжмийн ертөнцөд буцаан авч ирлээ. Би хэдэн сарын турш зүгээр л өөрийгөө өрөвдөхөөс өөр зүйл хийхгүй орондоо хэвтсэн. Гэхдээ энэ цомог миний хийсэн хамгийн гайхалтай цомог байлаа" хэмээн ярьжээ.

 

Харин Пост Малонитэй хамтарсан тухайгаа "Би тэр жаалын тухай өмнө нь сонсч байгаагүй. Гэтэл нэг л өдөр тэр өөрийнхөө "Хүссэн бүхнээ ав" гэдэг дууг надаар дуулуулъя гээд ирсэн. Тэгэхээр нь би дуулчихсан юм. Тэр дуу их булган сүүлтэй дуу байж таарсан. Би тэр жаалын продюсертэй хамтарч шинэ цомог хийж эхэлсэн. Ердөө есхөн дуутай ч надад одоогийн энэ эрч хүчийг авч ирж чадсан гайхалтай цомог болсон. Хэрвээ энэ цомгийн ажил эхлээгүй байсан бол би одоо хэр нь "би ч эндээ үүрд хэвтэх нь дээ" гэж бодоод орондоо хэвтэж байх байлаа. Би хөгжмийг маш их санасан. Өнөөг хүртэл үнэнч байсаар ирсэн шүтэн бишрэгчиддээ маш их талархаж байна" хэмээн хариулжээ. Тэрбээр цомгийн ажлаар 10 жилийн дараа анх удаа студид дуулж, сайхан дурсамжууд сэргээсэн. Одоо цагт хөгжим гэдэг чинь цахимаар л гялс гялс тарчихдаг болсон байна. Тэр хооронд нь би нэг өгүүлбэр ч бичиж амжихааргүй. Цахимаар тараад л, хүмүүс татаж аваад л. Аймаар болжээ. Уг нь цомог дөрвөн долоо хоногийн өмнө дууссан. Гэхдээ эхнэртэйгээ хэрэлдээгүй болохоор нэг л цомог хийчихсэн юм шиг санагдахгүй байгаа" гэдгээ ярьжээ.

Сануулахад, Тэрбээр 2005 онд паркиний синдром буюу паркинсоны өвчтэй төстэй генийн өөрчлөлттэй гэж оношлогдож байсан бөгөөд 2018 онд хагалгаанд орсноос хойш эмчилгээ хийлгэж байгаа аж.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: metaladdict.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж