Худалдааны төвд нэвтэрсэн баавгайг бууджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.30-нд нийтлэгдсэн

Худалдааны төвд нэвтэрсэн баавгайг бууджээ

Худалдааны төвд нэвтэрсэн баавгайг бууджээ

ОХУ-ын хууль сахиулах байгууллагын ажилтнууд Өвөр байгалийн хязгаар, Чита хотын төвөөс 3 км-ын зайд орших худалдааны нэгэн төвд нэвтэрсэн баавгайг бууджээ. Энэ талаар Өвөр байгалийн хязгаарын Дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна. Тус яамны хэвлэлийн албанаас “Лхагва гариг /2019.10.30/-ийн өглөө Вокзальная гудамжинд байрлах худалдааны нэгэн төв рүү баавгай халдсан тухай мэдээлэл ирсэн. Энэ дагуу тус газарт цагдаа болон бусад хууль сахиулах байгууллагын ажилтнууд ажиллаж, иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй байсан тул баавгайг буудаж устгалаа" хэмээн мэдээлжээ.

ОХУ-ын Байгалийн нөөцийн яамнаас мэдээлснээр, Өвөр Байгалийн хязгаарт 3100 хүрэн баавгай амьдардаг бөгөөд тэдний тоо байнга өсөн нэмэгдсээр байгаа аж. Намар эхэлмэгц хүрэн баавгайнууд бүс нутгийн тосгодод “зочилж”, шувуудыг барьж, нохдыг хазах болжээ. Мэргэжилтнүүд баавгай уулнаас бууж, суурин газрууд руу халдаж буйг мөөг, жимс жимсгэнийн ургац тааруу байгаатай холбон тайлбарлаж буй аж.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж