Сураггүй алга болсон бүсгүйг 5 дахь өдрөө хайж байна | News.MN

Сураггүй алга болсон бүсгүйг 5 дахь өдрөө хайж байна

Сураггүй алга болсон бүсгүйг 5 дахь өдрөө хайж байна

Сураггүй алга болсон бүсгүйг 5 дахь өдрөө хайж байна

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 23 настай эмэгтэй Л энэ сарын 23-ны өдөр сураггүй алга болжээ. Тодруулбал  Л нь  Баян-Өлгий аймаг дахь салбар "Ховд" их  сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан бөгөөд ахынхаа гэрээс хичээлдээ явна хэмээн 07.00 цагт гараад эргэж ирээгүй байна.  Мөн өдөр аймгийн  Цагдаагийн газар эрэн сурвалжилсан ч үр дүнд хүрээгүй учир  “Ховд” голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 25-ны өдөр гаргажээ.  

 Тус аймгийн Онцгой байдлын газар, ар гэрийн нийт 22  хүн 26-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж буй. Өчигдрийн байдлаар /2019.10.29/  “Соёмбот-Уул”-аас “Их булангийн-Арал” гэдэг газар хүртэл дөрвөн км-т усаар, “Ховд” голын 2-3 метрийн гүнд дөрвөн удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.  Тус аймгийн Онцгой байдлын газар, ар гэрийн нийт 22  хүн 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж буй.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

барам 2019-10-30 203.91.115.248

Тэд чинь оргуулаад авдаг гэсэн бус уу

Avatar

Зочин 2019-10-30 202.179.8.210

бичсэн мэдээгээ нягтлаж, шалгаж мэддэггүй байхаа…. Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж