Нийслэлийн түүхт 380 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр /2019.10.30/ Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат , Монгол Улсын Өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр найм даван түрүүлжээ.
Уг барилдааныг Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс нар магнайлан барилдсанаас Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Шижир гоулд" компанийн бөх Монгол Улсын Өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр найм даван түрүүлжээ. Харин Ховд аймгийн Буянт сумын харьяат ОБЕГ-ын "Аваргч" спорт хороо, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газар, "Зорчигч тээврийн нэгтгэл" "Од" групп, "Ховд" дэвжээ, "Их Монгол" сангийн бөх Монгол Улсын Харцага О.Хангай долоо даван үзүүрлэсэн байна.
Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат ШШГЕГ-ын харьяа "Сүлд" спорт хороо, Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК, "Увс нуур" дэвжээ, "Химон констракшн" компанийн бөх Монгол Улсын Аварга Н.Батсуурь, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат "Алдар" СХ, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги "Торгоны зам" "Булган өгөөж" компаниудын бөх Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарчээ.
А.СҮРЭН
батэрдэнэ аварга 2019-10-30 78.209.187.2
түрүү бөхөд баярын бичиг халуун сав. үзүүр бөхөд баярын бичиг ногоон цай өгч байх хэрэгтэй. бусад орлогоо ажил хийж олж татвар төлж амьдах хэрэгтэй.
Зочин 2019-10-30 103.229.120.94
Хотын ой боллоо гээд энэ шуналт бехчуудийг байлж, тэжээж тэтгээд байх ямар шаардлага байна, еер арай денгуур нийгэм, иргэддээ чиглэсэн арга хэмжээ з/б-ж болдоггуй л юм байх даа
Зочин 2019-10-30 202.126.88.232
Бөх болтөр
asd 2019-10-30 59.153.84.70
DOPING UZEED SUUJ BNA UU TA NAR
Зочин 2019-10-30 66.181.181.116
Durgui bol zaawal unshaad tgd comment bichih ymar shaardlaga bnaa
Зочин 2019-10-30 49.0.213.33
Хайран 6 сая төгрөг, хотынхоо 380 жилийн ойгоор энэ мөнгөөрөө гэр хорооллынхоо хогийг нэг удаа ачих цэвэрлэгээнд зарцуулсан бол аштай юу
Зочин 2019-10-30 202.55.191.130
buhiig boliyoo mongolchuudaa….. ternii orond oyun sanaa medleg bolovsroloo saijruulah zuild tsagaa zartsuultsgyaa,…..
ugly 2019-10-30 202.131.233.50
dopinguud uu?
зочин 2019-10-30 66.181.166.196
Одоо энэ улаан допингчдийг үзэх хүн бас байна аа, ах дүү хамаатан садан нь л үздэг байхдаа
zochin 2019-10-30 202.131.230.174
Чинчулууний Батчулуун гэж нэртэй байлаа. Одоо Хөхчирэнгэр нэрээ солойд харин их сайн барилдаад бгаа
Зочин 2019-10-30 202.131.238.166
Ч.Хөхчирэнгэр гэж монгол нэрүү
Зочин 2019-10-30 49.0.213.33
Увс нэр