“Анталья аялцгаая” аяны эзэд энэ долоо хоногт тодорно | News.MN

“Анталья аялцгаая” аяны эзэд энэ долоо хоногт тодорно

Хуучирсан мэдээ: 2019.10.30-нд нийтлэгдсэн

“Анталья аялцгаая” аяны эзэд энэ долоо хоногт тодорно

Хувь хүний санхүүгийн боловсролыг дээшлүүлж, сахилга баттай болгон ирээдүйдээ зориулсан хуримтлалтай байхын ач тусыг ойлгуулах зорилготой “Дэлхийн хуримтлалын өдөр” буюу 10 дугаар сарын 31-ний өдрийг тохиолдуулан Капитрон банк нь “Анталья аялцгаая” хадгаламжийн урамшуулалт аяныг 2019.09.30 – 10.31-ний хооронд зарласан.

Энэхүү урамшуулалт аянд тус банкны Улаанбаатар хот болон орон нутгийн 45 салбар нэгжид 6 сараас дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн болон хуучин хугацаатай хадгаламждаа орлого хийсэн 1 сая төгрөг тутамд нэг сугалааны эрхтэйгээр оролцоно.

Ийнхүү бүтэн сарын туршид үргэлжилсэн “Анталья аялцгаая” аяны азтанууд 2019.11.01-ний өдрийн 15:00 цагт “Эх орон” телевизээр тодорно. Хэрвээ та тухайн үед телевиз үзэх боломжгүй бол Капитрон банкны facebook.com/CapitronBank/ хуудсаар үзэх боломжтой.

Капитрон банкны хувьд “Эх орон” телевизтэй урт хугацаанд хамтран ажиллаж, өглөө бүрийг шинэхэн мэдээллээр эхлүүлдэг “Эх орны өглөө” хөтөлбөр, Монголын бизнесийн салбарт төрөн гарч буй залуу энтрепренёр манлайлагчдыг нийгэмд таниулах зорилготой “Урагшаа Монгол” болон бусад контентыг үзэгчдийн хүртээл болгосоор ирсэн бөгөөд хадгаламжийн урамшуулалт аяны тохирлыг дээрх өдөр шууд дамжуулан хамтран хүргэнэ.

Урамшуулалт аяны хүрээнд хосоороо Турк улсын аялал жуучлалын төв үзэсгэлэнт Анталья хот руу аялах эрхийн эзэн болохоос гадна мини дрон, мэргэжлийн аппарат, цахилгаан дугуй, Iphone XR гар утасны эзэд тодрох юм.

Капитрон банкинд өөрийн болон үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хуримтлал нээж, урамшуулалт аянд оролцож байгаа эрхэм харилцагч таныг аз хийморь ивээж, амжилт дүүрэн байхыг хүсэн ерөөе!

Капитрон банк – Ухаалаг ирээдүй зүгт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж