Алба хаагчид “Нийслэлийн иргэдийн спортын VIII их наадам”-д амжилттай оролцов | News.MN

Алба хаагчид “Нийслэлийн иргэдийн спортын VIII их наадам”-д амжилттай оролцов

Хуучирсан мэдээ: 2019.10.30-нд нийтлэгдсэн

Алба хаагчид “Нийслэлийн иргэдийн спортын VIII их наадам”-д амжилттай оролцов

Алба хаагчид “Нийслэлийн иргэдийн спортын VIII их наадам”-д амжилттай оролцов

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан “Нийслэлийн иргэдийн спортын VIII их наадам”-д Онцгой байдлын газраа төлөөлөн оролцсон алба хаагчид амжилттай оролцлоо.

Тодруулбал, тэмцээний дугуйн төрөлд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Ч.Мөнхжаргал хүрэл медаль хүртсэн бол бүх нийтийн гүйлтийн төрөлд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжин мөнгөн медаль хүртсэн юм.

Дашрамд дурдахад дэслэгч Ч.Мөнхжаргал, ахлах ахлагч Д.Тэмүүжин нь нар “Эв нэгдэл дуатлон-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнээс тус бүр мөнгөн медаль хүртсэн юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж