Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчин байгуулагдсан өдрийг тэмдэглэв | News.MN

Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчин байгуулагдсан өдрийг тэмдэглэв

Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчин байгуулагдсан өдрийг тэмдэглэв

Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчин байгуулагдсан өдрийг тэмдэглэв

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато өчигдөр /2019.10.29/ Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчин байгуулагдсан өдрийг тохиолдуулан хүлээн авалт зохион байгууллаа. Хүлээн авалтад Батлан хамгаалахын сайд Н. Энхболд, Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх дэслэгч генерал Д. Даваа болон албаны бусад хүмүүс оролцов.

Япон Улс, Монгол Улс нь стратегийн түншлэлийг байгуулж, олон салбарт хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж ирсэн. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо тус албанд томилогдсоноосоо хойш гурван удаа Монгол Улсад айлчилж, Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзалт хийсэн билээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Эзэн хааны Хаан ширээнд суух ёслолын арга хэмжээнд оролцох үеэрээ тус улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж, хоёр орны Ерөнхий сайд нар стратегийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлж, “Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далай”-н бүсийг цогцлоон хөгжүүлнэ гэдэгт санал нэгдсэн юм.

Япон Улс нь Монгол Улсын энхийг сахиулах ажиллагаа зэрэг олон лусын энх тайвны төлөөх идэвх, санаачлагатай оролцоог өндрөөр үнэлж, тэрхүү ур чадварыг улам дээшлүүлэхийн төлөө 2012 оноос тусламж дэмжлэг үзүүлж ирсэн. Ялангуяа барилга байгууламжийн салбарт зам барих зэрэг сургалтуудыг зохион байгуулж, мэдлэг туршлагаасаа хуваалцаж байгаа бөгөөд тус сургалт нь Монгол Улсын инженерийн цэргийн ангийн энхийг сахиулах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байна.  Мөн эрүүл мэндийн салбарын чадавхийг бэхжүүлэхэд ч  дэмжлэг үзүүлж байна.

Монгол Улс АНУ-тай хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд” олон улсын хамтарсан хээрийн сургуулилалтад энэ жил Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний 60 гаруй хүний бие бүрэлдэхүүн оролцсон. Япон Улс цаашид ч тус сургуулилалтад идэвхтэй оролцох талаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан хоёр орны Ерөнхий сайд нарын хамтарсан мэдэгдэлд дурдсан.

Өнөөдрийг хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчний 57 офицер Япон Улсад суралцаад байна. Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээн дэх төслийг саадгүй хэрэгжүүлэхэд японд суралцсан оюутнууд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Хоёр орны батлан хамгаалахын хамтын ажиллагаа, ялангуяа Монгол Улсын Зэвсэгт хүчинг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллана гэдэгт найдаж байна гэж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато хэллээ.

Элчин сайд Такаока Масатогийн хувьд ирэх сард бүрэн эрхийнх нь хугацаа дуусч, нутаг буцах бөгөөд тэрбээр Монгол Улсад үүрэг гүйцэтгэсэн гурван жилийн хугацаанд хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын зүгээс Монгол Улсад хийж бүтээсэн бүтээн байгуулалтаас Монгол-Японы сургалтын эмнэлэг, Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал зэрэг бүтээн байгуулалтыг онцлон тэмдэглэсэн юм. Эрүүл мэндийн салбар бол тухайн улс орны хамгийн амин чухал салбаруудын нэг нөгөөтэйгүүр Монгол Улс нь далайд гарцгүй орон учир агаарын зам гэдэг тус улсын хувьд маш чухал ач холбогдолтой. Тиймээс Япон Улсын зүгээс монголын чухал хоёр салбарт хувь нэмрээ оруулсанд баяртай байгаагаа ноён Такаока Масато илэрхийлэв.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-30 49.0.213.33

Баярын мэнд дэвшүүлсүгэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж