Шуурхай албаны автомашины жолооч нар мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.30-нд нийтлэгдсэн

Шуурхай албаны автомашины жолооч нар мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ

Шуурхай албаны автомашины жолооч нар мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас шуурхай албаны автомашины жолооч нарын хууль, дүрмийн мэдлэг, техник хэрэгсэл ашиглах чадавхыг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор автомашины жолооч нарын сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Сургалтад Гал түймэр унтраах, аврах 36,40,19,61 дүгээр анги, Эрэн хайх болон Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн ангийн 37 алба хаагч хамрагдсан юм.

Танхимын болон дадлага гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагдсан тус сургалт замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм, холбогдох эрх зүйн баримт бичиг, гал унтраах автомашины жолоочийн үүрэг, цэргийн нийтлэг дүрэм, гамшгийн голомтод холбоо зохион байгуулалт, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сэдвийн хүрээнд явагдлаа гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж