Монгол Улсын хоёр иргэн энэ сарын 28-ны өдөр их хэмжээний янжуур тамхи тээвэрлэж яваад Орос, Латвийн хил дээр Оросын гаалийн ажилтнуудад баригджээ. Тэдний машин нь ЭСЯ-нд хамааралгүй, мөн хэн нь ч дипломат албанд ажилладаггүй юм байна.
Тодруулбал, нэг нь боксын олон улсын хэмжээний шүүгч нөгөө нь тодорхой эрхэлсэн ажилгүй, өнгөрсөн жил Тагнуулын байгууллагаас халагджээ. Тэд дипломат шуудан, машины номерыг хуурамчаар үйлдэн микро автобусаар Орос, Латвийн хилээр гарах гэж байжээ. Хоёул албан пасспортой ч ажлаас чөлөөлөгдөхдөө хураалгаагүй ийн ашиглаж байжээ. Одоогоор дээрх иргэдийн нэр манай хууль хяналтын байгууллагад ирээгүй гэдгийг эх сурвалж хэллээ.
Сануулахад, тэднийг Польшийн хил дээр саатуулагдсан гэх мэдээлэл гараад байсан нь ташаа мэдээлэл гэдгийг албаныхан хэллээ.
Холбоотой мэдээ