Луугийн үнсэлт: БНХАУ дэлхийн загварын хэв маягийг өөрчилж байна | News.MN

Луугийн үнсэлт: БНХАУ дэлхийн загварын хэв маягийг өөрчилж байна

FASHION

Луугийн үнсэлт: БНХАУ дэлхийн загварын хэв маягийг өөрчилж байна

Луугийн үнсэлт: БНХАУ дэлхийн загварын хэв маягийг өөрчилж байна

Made in China хэмээх ярлыктай хувцас хямд, чанаргүй эсвэл алдартай брэндийн дуураймал хувцас байхаа больжээ. Хятадын загвар зохион бүтээгчид дотоодын зах зээлээс гадна дэлхийн түвшинд маш амжилттай ажиллаж байна. Үүний нэг тод жишээ нь 1997 оноос эхлэн зохион байгуулагдаж буй БНХАУ-ын загварын долоо хоног /China Fashion Week/ билээ. 2020 оны хавар-зуны загварын чиг хандлагыг тодорхойлсон Хятадын загварын долоо хоногт аравдугаар сарын 25-нд эхэлжээ.

NEWS агентлаг "FASHION" буландаа БНХАУ-ын Загварын долоо хоногийг онцолж байна

Загвар зохион бүтээгч Чжоу Цай Parcz Tsai хэмээх өөрийн брэндийн даашинзны шинэхэн загварыг толилуулав.

Хао Вэйминь загвар зохион бүтээгчийн хувьд David Sylvia цуглуулгын энэ удаагийн хувцасыг урлахдаа хятадын дуурийн дуулаачдын уламжлалт хувцаснаас загварын санаагаа авчээ.

Хоёр талт пиджак, консерватив зуны даашинз ирэх зуны чиг хандлага байх болно хэмээн загвар зохион бүтээгч Лун Ян үзжээ. Түүний энэхүү шинэ бүтээлүүд City Fashion Engine×Shenzhen|HRH цуглуулгад нь багтжээ.

Марка Tmall Парисийн загварын долоо хоногт энэ жил цуглуулгаа танилцуулсан бол харин одоо эх орондоо China Cool цуглуулгад багтсан загвараа танилцуулж байна.

 

Busigui & Mongolia Elements угсаатны өв соёлыг харуулсан цуглуулгад Өвөрмонголчуудын уламжлалт хувцасны деталийг ашиглажээ.

Өвөрмөц, үдшийн даашинзны хүслэн болдог бүсгүйчүүдийн 2020 оны сонголт нь Busigui & Mongolia Elements цуглуулгын эмэгтэй загвар байх болно гэж загвар зохион бүтээгчид үзэж байна.

Хонгконгийн Cabbeen брэнд, БНХАУ-ын эрэгтэй хувцасны томоохон үйлдвэрлэгч энэ удаад спорт хувцасыг цэргийн хувцастай хослуулжээ.

Zenffengfei  хятадын уламжлалт хувцасыг спортлог шинжтэй болгосноороо энэ удаагийн загварын шоу дээр бусдаас ялгарч байна.

Хиймэл үслэг эдлэлийг оёдол болон граффит принтийг оруулж өгснөөрөө илүү загварлаг мөн амьд харагдуулах болно.

БНХАУ-ын залуу загвар зохион бүтээгчид ихэвчлэн барууны загварын чиг хандлагыг дагаж байна.

Хятадын загварын долоо хоногт европ төрхтэй загвар өмсөгчдийг оролцуулснаар БНХАУ-ын загварын ертөнц сэтгэл татам харагдаж байна гэж загварын ертөнц шүүмжлэгчид дүгнэжээ.

А.АНИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-30 202.131.243.186

МОНГОЛ ХУВЦАСНУУД ТАСАРХАЙ ХАРАГДАЖ БАЙНА.

Avatar

Зочин 2019-10-30 49.0.213.33

Манай өвөрмонгол ах дүүсийн хувцаснаас бусад муусайн улаантан коммунист кужаа нарын хувцас гэж авах юм алга, бүр амны өмхий нь ч үхэртэх шиг

Avatar

Зочин 2019-10-30 64.119.22.148

Лаг юм аа. Өвөр монголын хувцас зохион бүтээгчид мундаг байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж