Чөлөөт бүсийн хууль Хятадуудад боломж олгох уу?

Хуучирсан мэдээ: 2019.10.30-нд нийтлэгдсэн

VS

Чөлөөт бүсийн хууль Хятадуудад боломж олгох уу?

УИХ-ын чуулганы хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байнгын хороонд шилжүүлсэн. Гэвч энэ хуулийн төсөл гишүүдийн дунд маргаан дагуулаад буй.  “Хил дамнасан чөлөөт бүс” гэсэн томьёолол нь Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй байдал үүсгэх магадлалтай тул  “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэсэн томьёоллыг Чөлөөт бүсийн тухай хуульд оруулах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэдгийг хууль санаачлагч онцолж буй. Энэ талаарх Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын эсрэг тэсрэг байр суурийг VS буландаа онцолж байна.


 

О.Баасанхүү:
УИХ-ын гишүүн 

-Ерөнхийлөгчийг Хятадад айлчлах үеэр хальт тааралдаад ийм гэрээ хийх гэж байгаа шүү гээд Ө.Энхтүвшин хэлсэн юм гэсэн. Нөгөө ерөнхийлөгч нь бөх хүн. Бөх хүн хамаагүй юм болохоороо тэгэхгүй юу дөө гээд хэлсэн гэсэн. Гэтэл дараа нь нөгөө гэрээг нь ҮАБЗ-ийнхөн үзсэн чинь 30 хоногийн дотор хоёр талаас Монгол Улсын иргэд визгүй чөлөөт бүсэд байна. Тоо нь хязгааргүй, хэрэв 30 хоног хэтэрвэл аль нэг тал нь хөөж гаргана гэсэн ийм л заалт байсан. Та нар Эрээн, Замын-Үүдэд очоорой. Ихэнх төрийн албан хаагчид нь хүүхдүүдээ Эрээнд сургуульд оруулдаг, тэндээ үл хөдлөх хөрөнгөтэй гээд уусах магадлал өндөртэй юм билээ. Чөлөөт бүс гэдэг эдийн засгийн хөгжлийн бодлого байдаг болохоос биш нэртэйгээр нь нэг улсад газар нутгаа 100 жилээр нь түрээслүүлээд өгчихгүй юу. Үүнийг нь хэлсний төлөө Ө.Энхтүвшин орилж, хашхирч, картууд сугалж настай хүн гэхэд намбагүй байхаар нь миний зэвүүн хүрсэн. Одоо хууль болгоод оруулж ирлээ. Монголоо хорлоё гэвэл энэ хуулийг дэмжээрэй. Би бол дэмжихгүй. Эхлээд гэрээний заалтуудыг гишүүдэд тарааж өг, дараа нь хуулийг зөвшөөрөх эсэхийг шийд. Гэрээ нэрийн дор Хятадуудыг 30 хоногоор дуртай байлгах гэж оруулж ирж байгаа энэ хуулиа боль. 30 хоногийн дотор хоёр талаас Чөлөөт бүст байна. Тоон нь хязгааргүй. 30 хоног хэтэрвэл хариуцлага тооцно гэсэн заалттай юм билээ. Энэ гэрээний заалтаа гишүүдэд өг. Шадар сайд болонгуутаа гэрээ нэрээр очоод хятадуудыг 30 хоног дураар нь байлгах гэж байна. Үүнийгээ зогсоо.

Ө.Энхтүвшин:
Шадар сайд

 -О.Баасанхүү та хуулийн төслийг сайтар унш. Таныг гишүүн болохоос өмнө баталж байсан хууль, шийдвэрүүдийг ч унш. Газар нутгаа өгнө гэж юу байх вэ дээ. Чөлөөт бүсийн хуульд “Хилийн боомтод байрлалтай чөлөөт бүсэд хил, задгай улсын иргэн 30 хоногийн хугацаагаар визгүй, гуравдагч улсын иргэн харилцан зорчих нөхцөлийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу зорчино гээд заасан. Энэ дагуу хэлэлцээр байгуулсан. Эрээнд хүүхдүүдээ сургуульд оруулж байна гэдэг асуудал ямар ч хамаагүй. Замын үүдээр урагш 7-10 мянган хүн зорчиж байгаа. Тусдаа чөлөөт бүсийн асуудал. 30 жил хөдлөөгүй энэ асуудлыг О.Баасанхүү мэтийн нөхөд ярьсаар төрийн бодлогыг гацаадаг. Чөлөөт бүсийн асуудлыг шийдвэрлэ гэсэн үүрэг өгч та бүхэн намайг Шадар сайдаар томилсон. Одоо үүнийг хийх гээд л би зүтгэж байна. Хэт улайрч карт сугалсандаа уучлалт гуйя. Газар нутгаа өгөх гээд байгаа зүйлгүй. Чөлөөт бүсийн хуулиар "Хилийн боомтод байрлалтай чөлөөт бүсэд хил залгаа улсын иргэн 30 хоног визгүй зорчино" гэж заасан. Энэ дагуу хэлэлцээр байгуулсан. Эрээнд Дорноговийнхон хүүхдээ сургаад байгааг зогсоох боломжгүй. Аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарах шаардлагатай гэдэг нь үнэн. Энэ талаар сайн бодсон. Гэрээний хэлэлцээрийн эхийг бид өөрсдөө боловсруулсан. Энэ гэрээний төсөл боловсруулахад нийтдээ 60 гаруй хүн суусан. Ингээд Хятадын талд өгөхөд манай төсөл дээр зургаан сар ажилласан. Дараа нь хоёр талаасаа саналаа нэгтгэсэн. Хятадын талаас зөвшөөрөөгүй асуудлын нэг нь бооцоо тоглоомын газрын үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг хэлэхэд манай тал ч хүлээн зөвшөөрсөн. Аюулгүйн байдлын асуудалд өөрийн өөрийнхөө бүсэд тухай улс нь хариуцаж, хамтарч ажиллана гэдгийг хэлэлцээр тодорхой тусгасан. Чөлөөт бүс байгуулах зорилго нь тухайн бүсэд эрхзүй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлснээр иргэн, аж ахуй нэгжийн экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрийг хөгжүүлэх, худалдаа үйлчилгээний шинэ салбар, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх, худалдааг хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд оршино.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж