FIBA-ийн комиссын гишүүнээр Л.Мягмаржав сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2019.10.30-нд нийтлэгдсэн

FIBA-ийн комиссын гишүүнээр Л.Мягмаржав сонгогдлоо

FIBA-ийн комиссын гишүүнээр Л.Мягмаржав сонгогдлоо

Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбоо /FIBA/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Андреас Загклисаас Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л. Мягмаржав FIBA 3х3 Комиссын гишүүнээр сонгогджээ. Түүнд Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр сагсан бөмбөгийн спортын хөгжилд тууштай оруулж буй хувь нэмэр, туршлага, ур чадварыг тань үнэлэн FIBA 3х3 Комиссын гишүүнээр 2019-2023 онуудад дөрвөн  жилийн хугацаатай томилсныг албан ёсоор мэдэгдсэн захидал иржээ.

FIBA 3х3 Комисс болон түүний гишүүний үүрэг нь 3х3-ийн засаглал, зохион байгуулалтыг сайжруулах, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн шинээр нэвтрүүлэх санал гаргах, 3х3-ийн албан ёсны тэмцээнүүдийн хуваарилалтанд зөвлөгөө өгөх, санал гаргах, 3×3-ийн албаны хүмүүс /шүүгч, зохион байгуулагч нар багтана/-ийн сургалт ба үнэлгээ өгөх, түүний хэрэгжилтийг хариуцах, FIBA 3х3-ийн тоглолтын дүрмийн өөрчлөлтөд санал оруулж ФИБА-гийн Удирдах зөвлөлөөр батлуулах, олон улсын түвшин буюу дэлхий даяар 3х3 төрөл хэрхэн хөгжиж буйг хянах, хөгжүүлэх зөвлөмж, санал гаргах зэрэг бодлогын дээд түвшинд ажиллах комисс аж.

FIBA 3х3 Комисс нь 16 гишүүнтэй бөгөөд даргаар нь Андрей Кириленко (ОХУ-ын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, NBA тоглогч асан) ажиллах болжээ. Өнгөрөгч есдүгээр сард БНХАУ-д болсон FIBA -гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хуралдсан ФИБА-гийн XXI Конгрессоор шинээр сонгогдсон FIBA Удирдах зөвлөлөөс энэхүү комиссын бүрэлдэхүүнийг томилжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж