Улаанбаатарт 11 хэм дулаан байна | News.MN

Улаанбаатарт 11 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2019.10.30-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 11 хэм дулаан байна

Улаанбаатарт 11 хэм дулаан байна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр.  Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан,  Их Нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи  нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос  секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи  баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.  Шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр.  Шөнөдөө Дундговийн нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТБагавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр  1-3 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж