ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
09.00 цагт
- МҮОНРТ санаачлан, УИХ-ын НББСШУБХ, ЭМЯ, НЗДТГ, Хавдар судлалын үндэсний төв, Худалдаа хөгжлийн банктай хамтран зохион байгуулах “XXI зуун-Хавдаргүй Монгол" 1000 гэр бүлийн зөвлөгөөн Төрийн ордны “Их танхим”-д эхэлнэ.
- “Үндсэн хууль ба Улс төрийн намын тухай хууль” нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг нээлттэй нийгэм хүрээлэнд болно.
- Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг ээлжит хурал “Хэвлэлийн эрх чөлөө-Дижитал хувьсал” сэдэвт форум Blue Sky буудалд болно.
- Зар сурталчилгааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг ОУ-ын зөвлөх ноён Жианлука Сэпэ ШӨХТГ-ын ажилтнууд, хуульчид, эрх зүйчдэд зориулан зохион байгуулах гэж байна.
- “Монголын эдийн засгийн форум-2019” форум МҮХАҮТ-ын их танхимд болно.
- “Азийн хот, суурин газрын агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах нь: Шинжлэх ухаан, бодлогын хэлэлцүүлэг” олон улсын хурал Туушин зочид буудлын 5 давхрын Соёмбо танхимд болно.
09.30 цагт
- Цэцийн Их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ.
11.00 цагт
- Хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсролын олон талт, өргөн хүрээний асуудлаас “Сошиал медиа сэтгүүл зүйн эх сурвалж байж чадах уу, үгүй юу?” сэдвийг сонгож, сэтгүүл зүйн ангийн оюутнуудын дунд мэтгэлцээн зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна.
- “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон транзит орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх” асуудлаарх олон улсын хурлыг Улаанбаатар хотноо энэ оны 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Новотел зочид буудалд болно.
12.00 цагт
- Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбооноос “Үндэсний аюулгүй байдалд шууд холбоотой зүйлүүдийг хамгаалах, дархлааг бэхжүүлэх, Чингис хаантай холбоотой үнэт зүйлүүдийг ард түмний хамгаалалтад авах асуудлаар” мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ