Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх Хууль зүйн байнгын хорооны хэлэлцүүлэг өнөөдөр /2019.10.29/ Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн 2015 оны Эрүүгийн хууль болон 2017 оны нэмэлт өөрчлөлт оруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гарч буй зөрчлүүдийн талаар танилцуулгадаа дурдлаа.
Монгол Улс 1984 оны Эрүүгийн хууль мөн 2002 оны Эрүүгийн хууль гэмт хэргийн төрөл болоод оногдуулах ялын хэмжээнээс хамаарч хөөн хэлэлцэх хугацааг ялгамжтай тогтоож иржээ. 2017 оны тавдугаар сарын 08-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж өөрчилсөн.
Уг заалт хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн хугацаанд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр нийтдээ 400 гаруй хүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Тус хэргүүдийг төрлүүдээр нь авч үзвэл,
- Хүний эрүүл мэндэд хөнгөн хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг хамгийн их буюу 190 хэрэг буюу 64.1 хувь, 234 хүн буюу 63.9 хувь
- Хулгайлах таван хэргийн таван хүн
- Хахууль авах хоёр хэргийн гурван хүн
- Үндэслэлгүйгээр хөрөнгөжих хоёр хэргийн хоёр хүн
- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хоёр хэргийн хоёр хүн тус тус хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгджээ.
Энэ тухай Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хуулийг хэрэглэх явцад 2015 оны Эрүүгийн хууль болон 2017 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дараах зөрчлүүд байна гэж харж байна.
Нэгдүгээрт, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт мөн хорих ял оногдуулахаар заагаагүй буюу зорчих эрхийн хязгаарлалтай ялтай хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой журмыг Эрүүгийн хуулиар зохицуулаагүй орхигдуулсан.
Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн нэг болон хоёрдох хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь харилцан зөрчилтэй байдлаар хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэнээс хойш энэ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрвөл яллагдагчаар татаж болохгүй гэж нэгдэх заалтад заасан атлаа уг хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолоход хуульчилсан нь хуулийг хэрэглэхэд ойлгомжгүй хүндрэлтэй байдлыг бий болгосон.
Гуравдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, 13 дугаар зүйлд мөрдөн байцаалтын явцад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрвөл хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж прокурорын эрх хэмжээг хуульчилсан. Гэтэл шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрвөл энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох заалт процессын хуульд орхигдсон. Өөрөөр хэлбэл шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох асуудлыг зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 19-д зөвхөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох заалт байгаа.
Ийм учраас Эрүүгийн тухай хуулийн 1,10 дугаар зүйлийн 1,2 -т заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох журам нь харилцан зөрчилтэй мөн процессын тухай хуультай уялдаагүй байгаа тул хууль хоорондын зөрчлийг арилгах, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг нэг зарчмаар хуульчлах, зарим төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг оногдуулах хугацааг оногдуулах ял шийтгэлийн хэмжээтэй уялдуулж нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Шүүхээс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэргүүдийг судалж үзэхэд нэг талаас гэмт хэргийн хугацаа дуусах дөхсөн үед зарим тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа хэргийг шүүхэд шилжүүлэх тохиолдлууд гарсан. Мөн хэргийн оролцогчид шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулдаг, үндэслэлтэй, үндэслэлгүйгээр завж заалдах гомдол гаргадаг ийм байдлаар хугацаа хожих явдал түгээмэл байна. Тухайлбал, нэг жил хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг нэг жилээр тогтоосон. Найман жил хүртэлх хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг таван жилээр тогтоосон.
Иймд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш эхлэн эрүүгийн хууль үүсгэж яллагдагчаар татах хүртэл тоолох журмыг сэргээн хуульчлахыг зарчмын хувьд дэмжиж байна. Үүнээс гадна Эрүүгийн тухай хуульд заасан гэмт хэргийн төрөлд тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг харгалзан энгийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг ялгамжтай тогтоох, зарим төрлийн гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, энэ талаар бусад улсын Эрүүгийн тухай хуульд заасан зохицуулалтуудыг харьцуулан судлах Монгол Улсын өнөөгийн нөхцөлд тохирсон хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг цаг алдахгүй шинэчлэн тогтоох шарлагатай байна” гэдгийг тэрбээр онцолсон юм.
asd 2019-10-29 59.153.84.70
pidddaaaaa news.mn comment shuuj oruuldag boljee
gulug 2019-10-29 59.153.84.70
МАНАЙ МУУ ХӨГШӨН МЭНГЭТИЙН ГАВЬЯ ШД ,,, ТУЛГА ЧИ 400 ХУЛГАЙЧИЙГ МАНЬ СУЛЛАЖ УЛСАД 12 ИХ НАЯДЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН МУУ МЭНГЭТ АХАД МИНЬ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ОЛГО
Зочин 2019-10-29 150.129.141.211
Menget tandaa bayarlalaa. Taniihaa gayag yaaj hariulna daa…
Зочин 2019-10-29 202.55.188.43
ийм ялзарсан балиар заваан юм гэж юу байхав дээ. Төрд байгаа нь улс ороноо цэгцэлж эмхэлж чадахгүй бол бүгд огцор л доо чаддагт нь өгөх хэрэгтэй.
зочин 2019-10-29 202.9.40.128
Хүчний .шүүхийн байгууллагаар танил талтай хүмүүс нь цаг хожиж бгаад хэргээ хэрэгсэхгүй болгож бгаа нь Монгол төрийн эмгэнэл.Хуучны ..хэрэг хуучирдаггүй..гэсэн үг хаачив.Төрийн 3 өндөрлөгүүд үнэхээр шударга юм бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг балай хуулиа цуцалж тэр луйварчин нөхдүүдээр Монгол төрийн хөрөнгийг гаргуулж ав.Тэгж чадвал тэр гадаад.өр.ахмадуудын өр …гээд болно доо.болно
Зочин 2019-10-29 192.82.73.144
Хууль санаачилсан Нямбаатраар дээрэмчдийн өрийг төлүүл
Зочин 2019-10-29 203.91.115.46
Бид МАНАН мафиг дийлэхгүй Ярихаас цаашгүй болсон
h*** 2019-10-29 66.181.181.41
Shattsan uu
Зочин 2019-10-29 202.9.46.90
400 хүнийхээ нэрсийг ил тод зарлаая ээ
Зочин 2019-10-29 122.201.21.242
Монголчууд их хачин балиар юм хийгээд байхад дугардаг гишүүнч алга ард түмэнч алга нөгөө томроод байдаг даяр монгол гээд хятадуудыг дээрэмчид яав бүгд таг дуугай ядуу байхдаа таарсан тэнэгүүд
Иргэн 2019-10-29 202.21.108.186
400 хун гэмт хэрэг хийчихээд гэмгуй болж байна гэдэг чинь арай л байна даа. Худалч,хулгай, авлигач, гэмт хэрэгтнууд хэрэг хийчихээд гэмгуй царайлаад хоон хэлэлцэх хугацаагаа дуусахыг хулээгээд давтан хэрэг хийгээд бусдыг хохироогоод явж байх юм байна л даа. Гэмт хэрэгтнууд нь ч, хаацайлагчид нь ч бугдээрээ гэсгээл хуртэнэ дээ.БУЗАР АМЬТАД
Irgen 2019-10-29 58.182.212.233
Estoi huuliig zavharuulj baih ym . Uursduu ashigtai huuli batlaad l . Baahan uls ornoo idej idchiheed l. Huuliin huun heleltseh hugtsaa duussan geed l yalgui. Hurungiii no huraasan ym baihgui yal zavshiaad l bolloo.
Танил 2019-10-29 192.82.73.234
их л гавъяатай хүн юм даа кхкхххххххххххххх баяр хүргий
Иргэн 2019-10-29 202.126.88.205
Ярьсаар, цэц булаалдсаар, тодорхой шийдэлд хүрэхгүй байх арга хайсаар, дахин хэлэлцсээр, хэн нэгнийхээ эрх ашгийг (намын харьяалалтай) хамгаалсаар байх зарчим нь төрийн ажлын гол зарчим болжээ.
Монгол хүн 2019-10-29 66.181.184.171
хѳѳн хэлэлцэх хугацаагаар ѳршѳѳгдсѳн хэргийг дахин сэргээх хэрэгтэй.
Ajilaa hii! 2019-10-29 182.160.35.5
Shuuhiin shiidver guitsetgehiinhen yagaad luivarchdiig oogshuulj yvdagiig oilgohgui bn! Neeh ih heediisen yamsaisan hooson tolgoituud. Bitgii hohirogch bolson ard irgediin zovlon deer zovlon bolood bai!!
Иргэн 2019-10-29 103.212.117.191
Сүүлийн 20- 30 жил хууль зүйн сайд хийсэн Нямдорж таны ажиллаж байсан хугацаанд Монгол улс улам дордсон уу гэхээс дээрдсэнгүй! Энэ олон Эх орноо тоносон луйварчид, хулгайч нар хөөн хэлэлцэх хугацаа гэх хуулийн цоорхойгоор ял завшиж Улс орноо өрөнд оруулсан нь чамтай шууд холбоотой гэж үзэж байна! Та одоо зайгаа тавьж өгсөн дээр.
зочин 2019-10-29 139.5.219.203
Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл гэж хуучин байдалд нь оруулж хуульчлах. Гэхдээ хууль хүчин төгөлдөр болох хугацааг 2017.5.08 ны өдрөөс эхлэн мөрдөхөөр тогтоож хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон хэргээс хугацаа дусаагүйүг нь сэргээж шинэ нөхцөл байдлаар шалгаж хохирлыг төлүүлэх шийдвэр гаргавал СААРАЛ жагсаалтаас амархан гарна даа.
Зочин 2019-10-29 108.45.90.140
400 хүн мөнгө идэж шамшигдуулаад завшсан бна
Ийм байхад улс яаж хөгжиж, ард түмний амьдрал яаж өөдлөхөв дээ
Саарал жагсаалт битгий хэл хар жагсаалтанд удахгүй орно
Зочин 2019-10-29 202.9.42.49
Нямдорж хөөн хэлэлцэх хугацаа уртнасан гээд байсан санаатай хийсэн үү эсвэл Баасанхүүг юм мэддэггүй гээд байдаг шигээ өөрөө бас мэддэггүй юм бна
иргэд олон түмэн 2019-10-29 103.57.92.55
Ийм хуультай ийм сайдтай байхад хуульч хэрэгжихгүй,шүүх ч сайн нэр дуулахгүй,жирийн иргэд ч эрхээ хамгаалуулахгүй шуудхан хэлэхэд шудрага ёс хэзээч тогтохгүй
зочин 2019-10-29 202.126.89.59
Хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг урт хугацаатай оруулах хэрэгтэй. Дор хаяж шүүхийн шийдвэр биелүүлэхгүй намайг хэн яах вэ нохойг хэн саах вэ гэсэн шиг хээв нэг суудаг.
1 2019-10-29 119.40.103.6
Шудрага байх зарчим, хууль иргэн бүрт нэгэн адил үйлчлэх зарим болон үндсэн хуульд заасан бусад зарчмуудын хүрээнд ЦЭЦ-д маргаан үүсгүүлж болох юм бишүү.
Зочин 2019-10-29 122.56.203.187
Хэрвээ энэ хэрэгсэхгүй болгосон бүх хэргүүдийг судалж , шинжилгээ хийвэл , НЭР БҮХИЙ хэдэн ӨМГӨӨЛӨГЧИЛ болон , ШҮҮГЧИД байгаа . Мөн , цагдаа,прокурор, АТГ, г.м хүмүүс ч холбогдсон байгаа . Ард нь байгаа , арын даасан ТОМ ТОИООХОН дарга нарыг одоо ч юм уу ,холгүй ирээдүйд шалгагдсах хүмүүс байгаа . Бас л нөгөө хэсэг ӨМГӨӨЛӨГЧИД зүтгээд л байгаа . Орлогын шалгаж үзвэл тодорхой болно .
Zochin 2019-10-29 202.21.120.187
ЁСТОЙ ХЭЛЭХ МУУ ҮГ ОЛДОХГҮЙ БНА, МӨНГӨ ЗАВШААЛ ТЭГЭЭЛ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГООЛ АМАРЧ ЮМ ДАА
С.Мэндбаяр 2019-10-29 202.21.110.206
Хөөн хэлэлцэх хугацаа гэж нэр томьёон дор хууль бус үйлдэл хийсэн мөнгөтэй хүмүүс ял завшиж байна. Онц хэрцгий хүнд гэмт хэрэг мөн хүчин удаа дараагийн хулгайн хэргээс бусад ял эдэлж байгаа жирийн иргэдээ шоронгоос сулла. Авилгалын хэргийг хүнд гэмт хэрэгт оруул
Namaig songovol tediig chini bariad buudaad alchihaya 2019-10-29 174.241.7.234
Hereg huuchirahgyi hogshirson ch gesen orshool ygyi
Зочин 2019-10-29 24.12.0.213
bayrlalaa mgliin ard tumendee odoo bid chini akij itgelyg tani kusur kiikuu, akiad neg itgeerei l gj kelyee dee!
zocgin 2019-10-29 192.82.74.202
xeden terbiumiin xergiig xeregsexui bolgoj baigaa yum bol shudarga yum bol shorond baigaa ulsuudaa xeregsexgui bolgo
Зочин 2019-10-29 202.9.44.64
Манай УИХ гишүүн бас хууль зүйн сайд ах маань жа мулзрахдаа нарсанд орохгүй байх нүхээ сайн ухжээ_
zocgin 2019-10-29 192.82.74.202
xuuli gargaj baigaa ulsuud ni xulgai ch luivarchid bagaa yumiig chin xuuli yariad yaxav dee
Зочин 2019-10-29 202.179.31.73
davarsan eruugiin heregtenuuud
ЗОЧИН 2019-10-29 202.9.44.248
энэ 400 хаагдсан хэрэг бүрийн цаана их хэмжээний авилга нуугдаж байж таарна !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! ялзарч дуусчээ.
Зочин 2019-10-29 103.10.22.30
ХУУЛИА ЧАНГА БОЛГОЖ УЛСАД УЧИРСАН ХОХИРОЛ БҮРЭН ТӨЛӨГДСӨН ҮЕД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ЯРЬ
ЦОГТ 2019-10-29 192.82.74.143
ӨНӨӨХ "ШУДРАГА" НЯМДОРЖ, БАЛАЙЗАНДАН, ЛУЙВАРЧИН БОЛД НАР ЮУГАА ХИЙЖ БАЙСНЫГ АСУУЯ?
Зочин 2019-10-29 202.21.108.163
Ийм байхад саарал байтугай хар жагсаалтанд л оролгүй яах вэ.
baba 2019-10-29 202.55.191.130
saaral jagsaaltad ingej l orson yum daa uhernuudee
Нямдорж 2019-10-29 64.119.25.124
Энэ миний буруу учир гуйж байна Маргааш Хүрэлсүхэд огцрох өргөдлөө өгнөө
Bosotsgoo darlagdsan arduudaa! 2019-10-29 66.181.190.103
Boolchuudiin ertunts bosotsgoo! Mongol oron huuli ni guuli bolson jungle boljee. Eh orondoo saihan amidraya gevel ard irged uursdiinhuu argaar shiidsen ni shudarga yum bn.
Зочин 2019-10-29 192.82.72.38
ЭХ ОРОН АРД ТҮМНИЙГ ЭХЛЭЭД ХОХИРОЛГҮЙ БОЛГО ХӨРӨНГИЙГ НЬ ХУРАА ТЭГЖ БАЙЖ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГАА ЯРЬ МАЛУУДАА БИТГИЙ АЛБАН ТУШААЛ АШИГЛААД ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧИДАА ХАМГААЛ ЧАДАХГҮЙ БОЛ НААД ТӨРИЙН АЖИЛАА ӨГ
Зочин 2019-10-29 192.82.72.38
Энэ юу хуцаад байгаа п***а вэ
Зочин 2019-10-29 192.82.72.38
Ард түмний шүүхээр оруул эх ороноо зарсан хулгайч луйварчидыг тоймч Гантулга хэлээд байсан 400 хүнийг буудаж а**х хэрэгтэй гээд байсан тэр луйварчид л байна даа
эа 2019-10-29 103.26.194.29
Раднаасэд ийнн хийсэн ажил
Зочин 2019-10-29 49.0.213.33
Та нарын өмөөрч сонгож гаргаж ирсэн Пороро-гийн чинь санаачилсан хууль даа, одоо яая гэхэв
Зочин 2019-10-29 103.212.119.20
Eh ornoo tonon deeremdsen uls turchdiig eh ornoosoo uravsand tootsoj huuliin hatuu hariutslaga huleelgeh heregtei, hurungiig huraaj ulsiin orlogo bolgoh heregtei huuliig guuli b** bolgo
Сонгогч 2019-10-29 192.82.72.38
Энэ хөөн хэлэлцэх хугацаа дуусан гэх хэрэгтэнгүүд бүгд албан тушаал хашиж байсан хулгайч луйварчид байгаа шүүх хуралаа хойшлуулдаг буцаагаад мөрдөн шалгахаар буцаадаг гэмт хэрэгтэн дарга сайд гишүүдээ таны тойрогоос нэгж ажилчин малчин жирийн ард иргэд байхгүй
Иргэн 2019-10-29 103.212.117.243
Иймэрхүү байдлаар албан тушаал, эрх мэдлээ ашиглан авлига, үндэслэлгүй хөрөнгөжсөн, … гэх мэт гэмт хэрэгт орооцолдсон төрийн албанд ажилладаг хүмүүсээ хамгаалаад хариуцлага тооцохгүй байвал яаж тэр саарал жагсаалтаас гарах вэ?
Энэ хуулиудад чинь ялангуяа Төрийн том албан тушаалтнуудад хамаарахгүй гээд заагаад өгчихөж болдоггүй юм уу?!
н**ш гэж 2019-10-29 64.119.18.28
Хулгайлж хулгайлчихаад ингээд зүгээр өнгөрч байгаа юм. Хуулиар сайхан тоглож байгаа биз. Ийм улс-оронд амьдарч байна даа, бид.
отгонбаяр 2019-10-29 103.10.21.55
хэрэг хэзээ ч хуучирдаггүй гэдэг хуулийг өргөн баримаар хэрэгжүүлмээр юмаа