Ж.Сандагсүрэн дүүргийнхнээ тансаг амьдруулах дургүй юу? | News.MN

Ж.Сандагсүрэн дүүргийнхнээ тансаг амьдруулах дургүй юу?

Ж.Сандагсүрэн дүүргийнхнээ тансаг амьдруулах дургүй юу?

Ж.Сандагсүрэн дүүргийнхнээ тансаг амьдруулах дургүй юу?

Нийслэлийн төвийн зургаан дүүргээс хөгжлөөрөө хамгийн их хоцрогдсон нь Сонгинохайрхан болсон. Ажилсаг ард түмэн олонтой ч Засаглаж байгаа “ноён” нь урагшгүйгээс хөгжлөөрөө сүүл мушгих болсон тухай иргэд шүүмжилжээр ирсэн.

Саяхан телевизээр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Дүүргийн иргэд тансаг байдал хүсэхгүй байгаа. Сонгинохайрхан дүүргийн 77 хувь гэр хороолол. Энэ 77 хувь бусад дүүргийн гэр хороололд тавигддаг тэр стандартын дагуу амьдраасай гэж эхний үед хүсэж байгаа” гэх зүйл ярьсан нь сошиалд шуугиан тарьж байна. Гэхдээ энэ асуудлыг эх сурвалжаас тодруулахад гурван жилийн өмнө буюу Засаг даргаар томилогдсоныхоо дараахан "Сонгинохайрхан дүүргийнхэн маань нэг их зүйл хүсэхгүй. Эхний ээлжинд сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх шаардлага байна. Тийм учраас энэ чиглэлд ажил хийнэ" гэсэн утгатай зүйл ярьсныг нь мушгин гуйвуулж буй тухай дурдлаа.

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах хамгийн зөв гарц гэр хорооллыг барилгажуулах гэдэгтэй хүн бүр шахам санал нийлэх биз. Сонгинохайрхан дүүрэг 320 мянган хүн амтай. Зөвхөн бүртгэлээр ийм дүн байгаа. Бүртгэлд хамрагдаагүй шилжин ирэгсдээ нэмбэл 350 мянгад хүрч мэднэ. Уг дүүрэгт амьдардаг иргэд гэр хорооллыг барилгажуулахыг хүсэн хүлээсээр байгаа. Иймээс энэ эрэлтийг нь далимдуулан,  Засаг даргынх нь гурван жилийн өмнө өгсөн яриаг мушгин "бужигнуулах" ажил хийж эхэлсэн нь сонгууль угтсан хар PR ажиллагаа эхлэв үү гэлтэй.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

wdyc 2019-10-29 66.181.161.99

INGEJ bichih n uuruu unen zahialgatai, ineedtei unshigdaj baina, uuchlaarai. Urdah ajlaa hiivel barav bus uu, yun ih zav zai / oron zai ve

Avatar

Зочин 2019-10-29 202.179.27.78

Арчаагүй шаар шүү. Буудалд авч ороод шааж чадахгүй.

Avatar

Зочин 2019-10-29 49.0.213.33

СонгиноХайрхан бол Баянзүрхээс долоон дор сөнөсөн газар, тэр МАН-ын жидүүчин Тимоноо хар даа, харанхуй хар ооркуудад яаж өөрийгөө шүтүүлэн шоудаж доромжилж байна аан?

Avatar

Зочин 2019-10-29 202.131.233.214

Тийм биздээ Тимоноо

Avatar

Зочин 2019-10-29 202.179.27.78

Наад нэг засаг дарга чинь хүүхэн машиндаа хусахдаа л сайн өөр ч чадах юм ховор ш дээ

Avatar

Зочин 2019-10-29 49.0.213.33

2 хүүхэн кабиндаа авч ороод жолоочоо хөөгөөд буулгачдийн, удалгүй тэгээл машин нь жүүжиг жайжиг,жүүжиг жайжиг гээд байдаг юм

Avatar

Зочин 2019-10-29 202.179.27.188

Буудалд аваад орохгүй даанч яав даа ноёнтоон

Avatar

зочин 2019-10-29 66.181.191.150

Ногоон мод бутаар сайн ургуулж байгаа дүүрэг дэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж