Ж.Сандагсүрэн дүүргийнхнээ тансаг амьдруулах дургүй юу?

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Ж.Сандагсүрэн дүүргийнхнээ тансаг амьдруулах дургүй юу?

Ж.Сандагсүрэн дүүргийнхнээ тансаг амьдруулах дургүй юу?

Нийслэлийн төвийн зургаан дүүргээс хөгжлөөрөө хамгийн их хоцрогдсон нь Сонгинохайрхан болсон. Ажилсаг ард түмэн олонтой ч Засаглаж байгаа “ноён” нь урагшгүйгээс хөгжлөөрөө сүүл мушгих болсон тухай иргэд шүүмжилжээр ирсэн.

Саяхан телевизээр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Дүүргийн иргэд тансаг байдал хүсэхгүй байгаа. Сонгинохайрхан дүүргийн 77 хувь гэр хороолол. Энэ 77 хувь бусад дүүргийн гэр хороололд тавигддаг тэр стандартын дагуу амьдраасай гэж эхний үед хүсэж байгаа” гэх зүйл ярьсан нь сошиалд шуугиан тарьж байна. Гэхдээ энэ асуудлыг эх сурвалжаас тодруулахад гурван жилийн өмнө буюу Засаг даргаар томилогдсоныхоо дараахан "Сонгинохайрхан дүүргийнхэн маань нэг их зүйл хүсэхгүй. Эхний ээлжинд сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх шаардлага байна. Тийм учраас энэ чиглэлд ажил хийнэ" гэсэн утгатай зүйл ярьсныг нь мушгин гуйвуулж буй тухай дурдлаа.

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах хамгийн зөв гарц гэр хорооллыг барилгажуулах гэдэгтэй хүн бүр шахам санал нийлэх биз. Сонгинохайрхан дүүрэг 320 мянган хүн амтай. Зөвхөн бүртгэлээр ийм дүн байгаа. Бүртгэлд хамрагдаагүй шилжин ирэгсдээ нэмбэл 350 мянгад хүрч мэднэ. Уг дүүрэгт амьдардаг иргэд гэр хорооллыг барилгажуулахыг хүсэн хүлээсээр байгаа. Иймээс энэ эрэлтийг нь далимдуулан,  Засаг даргынх нь гурван жилийн өмнө өгсөн яриаг мушгин "бужигнуулах" ажил хийж эхэлсэн нь сонгууль угтсан хар PR ажиллагаа эхлэв үү гэлтэй.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж