Японы Батлан хамгаалахын сайд Коно Таро уучлалт хүсэв

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Японы Батлан хамгаалахын сайд Коно Таро уучлалт хүсэв

Японы Батлан хамгаалахын сайд Коно Таро уучлалт хүсэв

Японы Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаад саяхан Батлан хамгаалах салбарыг тэргүүлэх болсон Коно Таро хэвлэлийн бага хурал хийж, өнгөрсөн саруудад Японд болсон хүчтэй хар салхи, түүний улмаас олон хүний амь нас хохирч, сүйрэлд хүргэсэн шалтгаан тухай зохисгүй хошигнол хэлсэндээ уучлал хүссэн байна.

Коно "Миний хэлсэн хошигнол таагүй сонсогдсон хүн бүрээс би уучлалт хүсэж байна" хэмээн хэлээд, өөрийнх нь хошигнол зохисгүй байсныг онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд өөрийн улс төрийн үйл ажиллагаанд зориулж хөрөнгө босгох үеэрээ сүүлийн саруудад Японд болсон хар салхины шалтгаан юу байж болох талаар хошигносон байна. Тэрбээр "Манай нутагт намайг "борооны хүн" гэж нэрлэдэг. Нутагт минь байнга бороо ордог. Батлан хамгаалахын сайд болсноос минь хойш Японд гурван удаа хар салхи нүүрлэлээ" гэж хошигножээ.

Сүүлийн үеийн мэдээгээр, аравдугаар сарын эхний хагаст Японд болсон “Хагибис” хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 98-д хүрсэн байна. Үүнээс өмнө Японд хэд хэдэн удаа хүчтэй хар салхи дэгдсэний нэг нь "Факс" хар салхи юм. Энэхүү хар салхины улмаас учирсан хохирлын хэмжээ 1.6 тэрбум ам.доллар давжээ.

Өдгөө тус улсын төв болон зүүн хойд бүс нутагт сэргээн босголтын ажил үргэлжилж буй бөгөөд олон мянган орон сууц, хувийн байшингууд усан хангамжгүй хэвээр байгаа аж.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж