АНУ-ын Пеннсильвани мужийн Питсбург хотын нэгэн зам цөмөрч, гэрлэн дохион дээр зогссон автобус талдаа хүртэл цөмөрсөн нүх рүү орж, автобусны урд хэсэг газраас нэлээд өндөрт өргөгджээ.
Азаар автобусанд жолоочоос гадна нэг зорчигч явсан ба жолооч зорчигч хоёр автобуснаас амжиж гарч чадсан байна. Тус автобусны ард өөр нэг машин нүхэнд маш ойрхон ирээд зогсчээ. Питсбург хотын Авто тээврийн удирдах газраас нэн даруй чирэгч машинаар автобусыг нүхнээс татаж гаргах арга хэмжээ авсан гэнэ.
Эх сурвалж: CNN
Зочин 2019-10-29 202.21.124.22
Энэ нүх маш сэжигтэй. х*******н тагнуулууд юу ч хийж байж мэднэ. Цааш нь ухаад байвал Хятадын Тагнуулын газрын подволтой холбоотой байж магадгүй шүү. Ер нь ахйтар хүмүүс дээ
Зочин 2019-10-29 202.9.43.187
Tenegee bvvgaihuul.