RM Sotheby’s дуудлага худалдаагаар, 50 жилийн турш гаражид байсан “Lamborghini Miura P400 S” автомашин 1.5 сая ам.долларын үнээр зарагдсан байна. 1969 оны энэхүү супер машиныг Германы баруун өмнөд нутгийн Блэк Форестын жижиг тосгоноос тоосонд дарагдан, хойд дугуйных нь оронд тоосго тавьсан байдалтай байхад нь олжээ.
Ердөө 29 мянган км зам туулсан тус машин нэг эзэн сольсон бөгөөд сүүлийн 40 жилийн турш нэг хүний эзэмшилд байсан аж. Өнгөрсөн хугацаанд тус машинд нэг ч засвар хийгдээгүй, эд ангиуд нь үйлдвэрээс гарсан тэр хэвээр байжээ.
1966-1973 оны хооронд нийт 764 "Lamborghini Miura" үйлдвэрлэгдсэн бөгөөд хамгийн хурдан машин байсан аж. 1969 онд домогт жүжигчин Майкл Кейнийн тоглосон “The Italian Job” кино гарснаас хойш тус машин хүмүүсийн унах дуртай машин болжээ.
Эх сурвалж: THE SUN
Холбоотой мэдээ