Америкчуудын дөрөвний нэг нь Трампыг энх тайвны заналхийлэгч гэжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Америкчуудын дөрөвний нэг нь Трампыг энх тайвны заналхийлэгч гэжээ

Америкчуудын дөрөвний нэг нь Трампыг энх тайвны заналхийлэгч гэжээ

Америкийн ард түмний дөрөвний нэг нь Ерөнхийлөгч Дональд Трампыг Ким Жон Ун, Владимир Путин нараас илүү дэлхийн энх тайванд заналхийлж байна гэж үзжээ.

Тодруулбал, “Statista” байгууллагаас явуулсан саяхны нэгэн судалгаагаар улс орнуудын удирдагчдыг дэлхий нийтийн энх тайван байдалд хэрхэн нөлөөлж байгаагаар нь жагсаахад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 27 хувиар тэргүүлж, хүн төрөлхтний эсрэг хамгийн их  үйл ажиллагаа явуулсан удирдагч хэмээн түүнийг тодорхойлжээ.

Түүний араас Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 22 хувиар, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 15 хувиар тус тус жагссан байна. Хятадын дарга Ши Жиньпин 13 хувиар дөрөвдүгээр байрт, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 5 хувиар тавдугаар байрт жагсаж дэлхийн энх тайван байдлыг алдагдуулж буй удирдагчдын жагсаалтыг тэргүүлсэн байна.

Дашрамд дурдахад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, Украины Ерөнхийлөгчийг дарамталж өрсөлдөгчөө тагнуулах даалгавар өгсөн хэмээн буруутгагдаад байгаа ба пүрэв гаригт /2019.10.31/ түүнд итгэл үзүүлэх талаар санал хураалт явагдах юм.

Эх сурвалж: NEWSWEEK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж