“Apple” компани “iPhone 5” гар утас хэрэглэгчдэд хандан арданнэгдүгээр сарын 3-ны өдрөөс өмнө үйлдлийн системээ шинэчлэхгүй бол “iPhone 5” утас интернетэд нэвтрэх боломжгүй болохыг хэрэглэгчдэд анхааруулжээ.
Тодруулбал, заасан хугацаанаас өмнө 10.3.4 үйлдлийн системийг гар утсандаа татаагүй тохиолдолд цаг болон огноо зөв байгаа эсэхээс хамааран ажилладаг аппликэйшнуудыг ашиглах боломжгүй болох юм байна.
Үүнд “App Store”, “iCloud” болон цахим шуудан, интернетэд нэвтэрдэг аппликэйшнууд багтаж байгаа юм. 10.3.4 нь “Apple”-ын үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар биш боловч “iPhone 5” загварын гар утсанд татах боломжтой хамгийн орчин үеийн хувилбар билээ.
“iPhone 5” загвар нь анх 2012 оны есдүгээр сард хэрэглэгчдэд хүрсэн ба өнөөг хүртэл дэлхий даяар нийт 70 сая ширхэг худалдаалагдаад байгаа аж.
Эх сурвалж: BBC
bbb 2019-10-29 103.26.194.29
hogiin company. air unetei avaal 5 jil daraa hog deer.
Мэргэн хүн 2019-10-29 173.255.252.88
Хэдийгээр 11-р сарын 03-ны дотор update-ээ авахгүй бол iphone 5-аараа өөрөөр нь update хийх боломжгүй болох боловч 11-р сарын 03-наас хойш pc-д холбоод itunes-ээр ямар ч асуудалгүй update-ээ татаж болноо.
Зочин 2019-10-29 202.131.227.178
ОДООХОН 1 мЯНГААР iPhone5 АВАЯ.
Зочин 2019-10-29 49.0.213.33
iPhone 5 чинь манай эриний өмнө моодноос гарчихсан эд, юун барьж байсан нь 100 мянган төгрөг мөгрөг гайгүй хэвтэх байлгүй