Нэгдүгээр эмнэлэг өнгө төрхөө шинэчилжээ | News.MN

Нэгдүгээр эмнэлэг өнгө төрхөө шинэчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр эмнэлэг өнгө төрхөө шинэчилжээ

Нэгдүгээр эмнэлэг өнгө төрхөө шинэчилжээ

Монгол Улсын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 94 жилийн түүхэн ой энэ онд тохиож байна.

Анх 1925 оны аравдугаар сарын 25-нд Ардын эмнэлэг нэртэйгээр Европ эмнэлгийн найм, лам ёсны түвд эмнэлгийн долоо, нийт 15 ортой эмнэлгийг нэг орос, гурван монгол эмчтэйгээр тэр үеийн Улаанбаатар хотын IX хорооны нутаг дэвсгэр буюу Зоригт ван Осорбазарын ач хүү Төвдорж вангийн цэцэрлэгт хашаа ордонд байгуулснаар эдүгээгийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн  тулгын чулуу тавигджээ.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь өнөөдөр улсын хэмжээнд амбулаторын болон хэвтүүлэн эмчлэх чиглэлээр нийт 568 оронд 800 гаруй хүний нөөцөөр жилд 320 мянга гаруй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс 20-21 мянган иргэнийг хэвтүүлэн эмчилж, 10 мянга гаруй иргэнд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг байна.

Ууган эмнэлэг 94 жилийн ойгоо угтан бүтээн байгуулалтын болон шинэчлэл засварын ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Иргэдийг угтан авах цахим бүртгэлийн хэсгээс эхлээд зарим тасаг нэгжүүдэд бүрэн засвар хийж, шинэ өнгө төрх, шинэлэг зохион байгуулалтаар үйлчлүүлэгчдээ хүлээн авч байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

333 2019-10-29 103.14.38.144

bayar xurgey.shunal bagatai setgeltei xumuus iim l bdag.saixan orchin xund ymar ix zev setgel teruuldeg bilee dee.

Avatar

Зочин 2019-10-29 66.181.164.175

Улсын эмнэлэгийн дарга нарт нь сэтгэл байвал ийм болгодог юм байна мундаг залуу даргад амжилт хүсэе Насаараа ажилласан эмнэлэг маань нэг ийм болдог байжээ

Avatar

Зочин 2019-10-29 202.126.88.129

Мөнхсайхан гэдэг залуу эмч монголын анагаах ухаанд гарч ирсэн мундаг менэжэр юм байнаа.Ажилд нь амжилт хүсье

Avatar

Зочин 2019-10-29 202.131.227.178

БУДАГ НЯЛААД ЯАХАВ. ХҮМҮҮС НЬ ГЭЖ МУУХАЙ ШУНАЛТАН БАЙДАГ.

Avatar

zochin 2019-10-29 150.129.143.179

Odongoo zyv bairluulaa. Avsan des daraagaar ni bairluulsan ukhaantai yum shig baina. Sykhbaatriin odon deer ni baikh yostoi yumaa.

Avatar

Зочин 2019-10-29 119.40.103.37

уучлаарай эмч нарынхаа

Avatar

Зочин 2019-10-29 119.40.103.37

гоё болжээ, одоо зарим эмс нарынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд анхаармаар байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж