“Исламын улс” бүлэглэлийн шинэ толгойлогч | News.MN

“Исламын улс” бүлэглэлийн шинэ толгойлогч

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

“Исламын улс” бүлэглэлийн шинэ толгойлогч

“Исламын улс” бүлэглэлийн шинэ толгойлогч

"Исламын улс" алан хядагчдын бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадиг устгасны дараа шинэ удирдагч сонгогдсон талаар “Newsweek” мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Хажи Абдулла аль-Афари гэх нэрээрээ илүү танигдсан Абдуллах Кардаши нь Исламын улсын тэргүүн агсны залгамжлагч болсон байна. Түүнийг өнгөрсөн наймдугаар сард Аль-Багдади “лалын хэргийг удирдах алба”-ны даргаар томилжээ. Хажи Абдулла аль-Афари нь Саддам Хусейний үед Иракт алба хааж байсан аж.

Аль-Багдади нь “Исламын улс” бүлэглэлийн ёс төдий толгойлогч байсан бөгөөд бүлэглэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод байдаггүй байсан талаар эх сурвалж мэдээлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 27-нд, Аль-Багдадиг устгах ажиллагаанд тус улсын тусгай хүчний дайчид оролцсоныг тэмдэглээд, “Энэхүү ажиллагааны явцад Америкийн нэг ч цэргийн алба хаагч гэмтээгүй, 11 хүүхэд суллагдсан. Аль-Багдади амиа хорлох бүсээ дэлбэлсэн” хэмээн хэлсэн билээ. Мөн АНУ-ын удирдагч ажиллагаа амжилттай болоход Орос, Сири, Ирак, Турк улсууд тусалсан гээд, талархал илэрхийлж буйгаа мэдэгдсэн байна.

“Нью-Йорк таймс” сонинд мэдээлснээр, Америкийн цэргийнхэн алан хядагчдын “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадийн цогцсыг танихын тулд ДНК-гийн шинжилгээ хийх тусгай төхөөрөмж ашиглажээ. Энэхүү төхөөрөмж нь 90 минутын дотор ДНК-гийн шинжилгээний хариуг гаргадаг байна.

Эх сурвалж: DAILY MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

wow 2019-10-29 202.131.236.170

90 min dotor shinjilgee gargana gej bas l shinjleh uhaan hogjson baina shu. urd ni barag 6 sar boljiij gardag baisan bizde

Avatar

Ovgon 2019-10-29 66.181.190.176

Fashist orosuud hiij chadaagui bolohooroo ataarhaad uheh gej bna kkk

Avatar

Зочин 2019-10-29 64.119.24.238

уб паласд мөнхнаран ээж залбирлаар исламын улсын

Avatar

Зочин 2019-10-29 202.131.245.243

Абу Бакр аль-Багдадиг АНУ огцруулан, Хажи Абдулла аль-Афари гэх нэрээрээ илүү танигдсан Абдуллах Кардашиг мөн АНУ томилсон юм байна гэж ойлголоо.

Avatar

ХАХА 2019-10-29 103.212.119.22

БИТГИЙ МӨӨР

Avatar

Зочин 2019-10-29 202.131.245.243

Абу Бакр аль-Багдадиг АНУ огцруулан, Хажи Абдулла аль-Афари гэх нэрээрээ илүү танигдсан Абдуллах Кардашиг мөн АНУ юм байна гэж ойлголоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж