Ноосны урамшуулал 13 тэрбумыг малчдын данс руу шилжүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Ноосны урамшуулал 13 тэрбумыг малчдын данс руу шилжүүлж эхэллээ

Ноосны урамшуулал 13 тэрбумыг малчдын данс руу шилжүүлж эхэллээ

Үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгож эхэллээ.

Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох шийдвэрийн дагуу 2011-2017 он хүртэлх хугацаанд нийтдээ давхардсан тоогоор 593.7 мянган малчин, мал бүхий этгээдийн тушаасан 112.3 мянган тонн хонь, тэмээний ноосны урамшуулалд 158.5 тэрбум төгрөгийг Монгол банкаар дамжуулан олгосон байна. Энэ удаад Төрийн сангаас шууд малчдын нэрийн дансанд шилжиж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, 2018 онд үндэсний 108 үйлдвэр 16.6 мянган тн ноос авч бэлтгэсэн байна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын шаардлага хангасан үндэсний үйлдвэрүүдэд 2018 онд 11,548,691.60 кг хонь, тэмээний ноос бэлтгэж тушаасан 49,625 малчин, мал бүхий этгээдийн урамшуулалд нийт 13 тэрбум төгрөгийг Төрийн сангийн данснаас шууд малчдын нэрийн данс руу өнөөдрөөс /2019.10.29/ олгож эхэллээ.

Засгийн газрын 2019 оны 87 дугаар тогтоолыг үндэслэн Мал хамгаалах сангийн ажлын албыг татан буулгах, төсвийн урамшууллыг ХХААХҮЯ-аар дамжуулан олгохоор болсон нь энэ юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж