&#34Ulaanbaatar 2015&#34 туялзуур сэлэмний залуучуудын ААШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.09.07-нд нийтлэгдсэн

&#34Ulaanbaatar 2015&#34 туялзуур сэлэмний залуучуудын ААШТ эхэллээ

Манай улсад анх удаа болж буй "Ulaanbaatar 2015" туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр 17.00 цагаас Буянт-Ухаа спортын ордонд болно. Уг тэмцээнд дэлхийн 35 улсын баг тамирчид 12 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Залуучуудын ААШТ-д тэмцээнд Монгол улсаас анх удаа бүтэн баг буюу туялзуур сэлэмний 3 төрөл болох epee, foil, sabre төрөлд 15 тамирчин, 4 дасгалжуулагчийн хамт оролцож байгаа юм.

Энэ тэмцээний хүрээнд Улаанбаатар хотноо Азийн туялзуур сэлэмний холбооны 2015 оны Ерөнхий Ассемблей болж байгаа бөгөөд өнөөдөр эхэлсэн тус хуралд Азийн 35 улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга болон хүндэт зочид оролцож байна.

"Ulaanbaatar 2015" туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхэд үнэ төлбөргүй тул нийт ард иргэд, спорт сонирхогч та бүхэн есдүгээр сарын 7-12-ны өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборыг зорин, Ази, Номхон далайн орнуудын 35 улсын 210 сэлэмчний тулааныг үзэж, Монголынхоо баг тамирчдыг дэмжээрэй.

Тэмцээний өдрүүд УДЭТ-аас “Буянт-Ухаа” спорт цогцолбор чиглэлд шугамын автобус өглөөний 09 цагаас эхлэн цаг тутам үнэ төлбөргүй явах болно.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж