Дэлхийн анхны гитаран хэлбэртэй зочид буудал нээлтээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн анхны гитаран хэлбэртэй зочид буудал нээлтээ хийжээ

Дэлхийн анхны гитаран хэлбэртэй зочид буудал нээлтээ хийжээ

АНУ-ын Флорида мужийн Холливуд хотод дэлхийн анхны гитаран хэлбэртэй зочид буудал нээлтээ хийжээ. “Hard Rock” нэртэй уг зочид буудал нийт 1,5 тэрбум ам.долларын өртгөөр босчээ. Гэрлийн шоу, гитарын нүргээн бүхий нээлтийн ёслолын улаан хивсний ёслолд Жонни Депп, Клое Кардашиан, Белла Торн, Морган Фрийман тэргүүтэй алдартнууд хүрэлцэн ирж, “Maroon 5” хамтлаг ая дуугаа өргөсөн байна.

Архитектурын өвөрмөц шийдэлтэй уг зочид буудал нь 1200 гаруй тансаг зэрэглэлийн өрөө, 7000 хүний суудалтай тоглолтын танхим, спа, усан сан, брэндийн дэлгүүрүүд, 200 ширээ бүхий казино зэрэг бүхий л төрлийн үзвэр үйлчилгээ, зугаа цэнгээний газруудыг багтаажээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж