Ижил хүйстэн эмэгтэй Колумбын нийслэл хотын дарга боллоо

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Ижил хүйстэн эмэгтэй Колумбын нийслэл хотын дарга боллоо

Ижил хүйстэн эмэгтэй Колумбын нийслэл хотын дарга боллоо

Ижил хүйстэн, 49 настай улс төрч "худалдагдашгүй" Клаудиа Лопез 35.2 хувийн саналаар Колумбын нийслэл Богота хотын анхны эмэгтэй дарга боллоо. Тэрбээр "Бид зөвхөн сонгуульд ялаад зогсохгүй түүхийг өөрчилж байна" хэмээн жиргэжээ. Түүнтэй өрсөлдөж байсан Карлос Фернандо Галан 32.5 хувийн саналаар ялагджээ.

Клаудиа Лопез гэж хэн бэ?

Хатагтай Лопез сэтгүүлчээс улстөрч болжээ. Тэрбээр нутгийн ногоон нийгэмлэгийн гишүүн төдийгүй баруун гарын улстөрчдийг шүүмжилж, авлигын эсрэг хүчтэй тэмцдэгээрээ ард олондоо танигдсан гэнэ. Түүний мөрийн хөтөлбөрт цагдаа нарын тоог нэмэх, хүүхдийн хөдөлмөрийг таслан зогсоох, дөрвөөс дээш насныхны боловсролыг дээшлүүлэх амлалтууд багтжээ.

Түүний энэхүү ялалт  намын хамтран зүтгэгч хос Анжелика Лозано болон нутгийн зарим хүмүүсийн хувьд маш том баярт үйл явдал болжээ.

"Энэ бол хатагтай нарын өдөр. Бид ялалт байгуулахаа мэдэж байсан. Бид ялсан. Бид нэгдлээ. Бид одоо түүхийг бичиж байна" гэж хатагтай Лопез өөрийнх нь ялалтыг тэмдэглэж байгаа дэмжигчдэдээ хандаж хэлжээ.

Сонгуулийн үеэр юу юу болсон бэ?

Долоон нэр дэвшигч алуулсан. Олон нэр дэвшигч халдлагын бай болжээ. Дээрх хүчирхийллийг эс тооцвол сонгуулийн санал хураалт түүхэнд байгаагүй тайван болж өнгөрсөн. 50 жилийн мөргөлдөөний эцэст 2016 онд энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан зүүн гарын Фарк бүлэглэлийн улс төрчид хоёр дахь удаагаа сонгуульд оролцов. Фаркаас хоёр улстөрч өрсөлдсөн бөгөөд хоёулаа ялсан. Нэг нь Фаркийн дуучин гэдгээрээ алдартай Колумбын ардын дуучин Гүйллэрмо Торрес. Тэрбээр Түрбако хотын дарга болсон.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: bbc.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж