Унгар галт тэрэгний буудлаа нээмэгц Германд өнгөрсөн амралтын өдрөөр 20 мянга гаруй цагаач хүрч ирсэн байна. Гэтэл Германы баруун хэсгийн Баден-Вюртемберг мужийн Роттенбург дахь цагаачдын түр орогнох байранд гал гарснаас таван хүн гэмтэж түлэгджээ. Тус байранд 80 гаруй цагаач байрлаж байсан аж. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна.
Гэхдээ Германы үндсэрхэг үзэлтнүүд цагаачдын эсрэг халдлага үйлдэх нь эрс нэмэгдсэн билээ. Германы канцлер Ангела Меркелийн хэлснээр энэ онд тус улс 800 мянга орчим цагаач хүлээж авах болсон юм. Европ тив өдгөө цагаач, дүрвэгчдийн хөлд дарагдаад байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters