Н.Жанцанноровын охин Ж.Ариунжаргал “Тал нутгийн охин” болжээ | News.MN

Н.Жанцанноровын охин Ж.Ариунжаргал “Тал нутгийн охин” болжээ

Н.Жанцанноровын охин Ж.Ариунжаргал “Тал нутгийн охин” болжээ

Н.Жанцанноровын охин Ж.Ариунжаргал “Тал нутгийн охин” болжээ

“The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн охин Ж.Ариунжаргал “Тал нутгийн охин” хэмээх содон нэртэй шинэ дуугаа фм, радиогоор цацаж эхэлжээ.

Уг дууны аяыг Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, шүлгийг реппер Quiza зохиосон байна.Түүний шинэ дууг “The Voice of Mongolia” шоунд оролцож байхад нь дуучин Д.Болд зөвхөн түүнд зориулан бүтээж, өгсөн дуу гэнэ. Төрийн соёрхолт Д.Болд "Тал нутгийн охин" дуунд нь ятга хөгжмийн эгшгийн гайхамшгийг илүүтэй мэдрүүлэхээр  аялгууг нь зохиосон байна.

Хэрвээ тэрбээр шоуны финалын шатанд багтсан бол тус шоуны тайзнаа эгшиглүүлэх байжээ. Тэрбээр өнгөрөгч онд “The Voice of Mongolia” шоуны шүүгчдийн финалд өрсөлдөх дөрвөн оролцогчийн нэгээр тодорсон юм. Дуучин Д.Болд шүүгчийн багаас Ж.Ариунжаргал финалд өрсөлдөх эрхээ авч байсан ч харамсалтай нь шилдэг оролцогчоор тодорч чадаагүй билээ.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-29 115.65.93.30

Н.Жанцанноров гуай их хэцүү хүнд өвчин тусаад Хятадад хагалгаанд орно гээд Монголчууд хандив тусламж өгч байсан, харин энэ хүн Монголчуудад хэрхэн яаж тусалсан бэ? Монгол оронд ядуу буурай, өвчтэй зовлонтой, өлсгөлөн, ажилгүй орлогогүй хүмүүс зөндөө байна, тэд нарт Н.Жанцанноров гуай тусалсан болов уу? Их л өндөр өртөгтэй найр цэнгүүн хийсэн гэлүү? Их л ярвагар, хүнийг их л басамжилсан, үл үйшоосон, бараг л тэнгэрийн хүн байдаг юм биш үү?

Avatar

Mongol 2019-10-29 66.181.165.246

Сонгодог урлаг ойлгодоггүй, хошин шог нэртэй маазарсан хэдэн тэнэг юмыг үзэж худлаа инээж суудаг чам шиг хүн л ийм юм бичнэ дээ! Энэ хүн ямар гавъяатайг чам шиг ухамсар дорой юмнууд ойлгохгүй л дээ… Хошин шог үзэж байхаар наад толгойгоо цэнэглэ гэж зөвлөе!

Avatar

Зочин 2019-10-29 202.9.44.162

Сайхан уран бүтээл болсон байх. Сонсох юмсан.

Avatar

Зочин 2019-10-29 49.0.213.33

Битгий тэгж пялдагана, ЖанцанНоров бол аугаа их зантай ярвагар хүн тул чамаар сайн муугаа дүгнүүлэхгүй

Avatar

Зочин 2019-10-29 66.181.161.107

honotsiin shees j****r

Avatar

Зочин 2019-10-29 202.131.227.178

МЭДЭЖ БАЙГААРАА ЧИНИЙХ ЮМ БИШ ҮҮ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж