“The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн охин Ж.Ариунжаргал “Тал нутгийн охин” хэмээх содон нэртэй шинэ дуугаа фм, радиогоор цацаж эхэлжээ.
Уг дууны аяыг Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, шүлгийг реппер Quiza зохиосон байна.Түүний шинэ дууг “The Voice of Mongolia” шоунд оролцож байхад нь дуучин Д.Болд зөвхөн түүнд зориулан бүтээж, өгсөн дуу гэнэ. Төрийн соёрхолт Д.Болд "Тал нутгийн охин" дуунд нь ятга хөгжмийн эгшгийн гайхамшгийг илүүтэй мэдрүүлэхээр аялгууг нь зохиосон байна.
Хэрвээ тэрбээр шоуны финалын шатанд багтсан бол тус шоуны тайзнаа эгшиглүүлэх байжээ. Тэрбээр өнгөрөгч онд “The Voice of Mongolia” шоуны шүүгчдийн финалд өрсөлдөх дөрвөн оролцогчийн нэгээр тодорсон юм. Дуучин Д.Болд шүүгчийн багаас Ж.Ариунжаргал финалд өрсөлдөх эрхээ авч байсан ч харамсалтай нь шилдэг оролцогчоор тодорч чадаагүй билээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ