Төв талбайгаасаа “Сансрын бөмбөлөг” хөөргөсөн анхны улс боллоо | News.MN

Төв талбайгаасаа “Сансрын бөмбөлөг” хөөргөсөн анхны улс боллоо

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Төв талбайгаасаа “Сансрын бөмбөлөг” хөөргөсөн анхны улс боллоо

Төв талбайгаасаа “Сансрын бөмбөлөг” хөөргөсөн анхны улс боллоо

Нийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв /МАРСА/-ийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ивээл дор “Улаанбаатар 380-Сансар өөд” арга хэмжээг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж, нийслэлийнхээ төв талбайгаас сансрын бөмбөлгийг 38 мянган метрт хөөргөв. Ингэснээр Монгол Улс нь задгай сансарт бөмбөлөг хөөргөсөн дэлхийн анхны улс боллоо.

Хоорондоо 30 минутын зайтай хөөрсөн гурван цуврал сансрын бөмбөлгийг хөөргөх үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БНМАУ, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн захирал Г.Амгаланбаяр, ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал, академич доктор С.Дэмбэрэл болон бусад албаны хүмүүс, иргэд, олон нийт, оюутан залуус оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Нийслэлийнхээ түүхт 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ бид илүү бүтээлч, оюунлаг, шинэлэг, шинжлэх ухаанч байдлаар олон залууст үлдэцтэй, өгөөжтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэхийг зорьж ажилласан. Ингэхдээ ирээдүйн улс орныхоо хөгжлийн алтан түлхүүрийг атгаж яваа хүүхэд, залуучууддаа илүү итгэл үнэмшил, зорилго тэмүүллийг бий болгох олон бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлэн угтаж байгаадаа баяртай байна. Үүний нэг нь өнөөдөр зохион байгуулагдаж байгаа гурван цуврал бөмбөлөг хөөргөх арга хэмжээ болон залуучуудын дунд зохион байгуулсан “Бидний бүтээл сансарт” уралдаан юм. Өнөөдрийн арга хэмжээгээр дэлхийн хотуудаас анх удаа төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөж байгаа хот болж байна” хэмээлээ.

Сансрын бөмбөлөг хөөргөх үеэр “Бидний бүтээл сансарт” уралдааны шилдэг бүтээлийг шалгаруулж, шагналыг хотын удирдлагууд гардуулан өглөө. Уралдаанд нийслэл Улаанбаатар хот болон Сүхбаатар, Дархан-Уул, Баянхонгор, Орхон, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, аймгийн ЕБС-ын сурагчдын 84 бүтээл ирсэн байна. Үүнээс МУБИС-ийн харьяа Лицей сургуулийн “Цагаан шонхор” багийн бүтээл нэгдүгээр байрт, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн “О2” багийн бүтээл хоёрдугаар байрт, Баянзүрх дүүргийн “Глобал” олон улсын дунд сургуулийн “Глобал” багийн бүтээл гуравдугаар байрт тус тус шалгарчээ.

Сансрын бөмбөлөгт уралдааны шилдэг бүтээлээс гадна www.marsa.mn сайтад бүртгүүлсэн 5745 хүнээс санамсаргүй түүврийн аргаар сонгосон 380 иргэний нэрийг хөөргөв. Үүний зэрэгцээ сансрын бөмбөлөгт суурилуулсан тусгай мэдрэгчүүд хөөрөх явцдаа Нийслэл хотын агаарын чанарыг хэмжих тоон мэдээлэл цуглуулж, хэмжилт хийх даалгаврыг давхар гүйцэтгэнэ гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-29 115.65.93.30

Энэ одоо юу вэ? Аэрологийн бөмбөлөг үү? 15-25 км-т хөөрөх боломжтой бөмбөлөг биз дээ? Хайран мөнгө, татвар төлөгчдийн мөнгийг ийм сонин ямар ч хэрэггүй зүйлд зарцуулж шоу хийдгээ болимоор юм аа. Тэгээд бас шинжлэх ухааны академийн хүмүүс оролцсон хэрэг үү? Бүр ичиг, ичиг биш үү?

Avatar

Ichguur 2019-10-29 103.57.92.175

Bombog hoorgoson anhnii uls bolloo ch geh shig ichij uhlee omnoos n, zugeerl neg heligeer hiilsen s***r l baishdee yaj sansart hurdgin.

Avatar

Зочин 2019-10-29 202.179.25.255

Цаг уурын бөмбөлөг гээч, ямар юмных нь сансар мансар. Татах хүчийг давж сансарт хүрэхийн тулд л асар хүчтэй хөдөлгүүр… пуужин… бөмбөлөг бол арай биш ээ. Эсвэл "цаг уур"-г сансар гэдэг болчихсон уу. Гэснээс маргааш сансар хэдэн градус гэсэн бэ?

Avatar

Зочин 2019-10-29 150.129.142.93

Уул нь хотын даргаа дотор нь суулгаад сансарт нисгэсэн бол тасархай шоу болох байлаа тэээ

Avatar

Зочин 2019-10-29 103.14.38.136

Монголчуудын тэнэгтэл хэрээс хэтэрлээ. 100 км-ээс задгай сансар эхэлнэ. Тэр сансар судлаачид, нисгэгчид, доктор чинь юм мэддэг хумуус уу!!!

Avatar

Зочин 2019-10-29 27.123.213.78

Та нар зүгээр л улсын мөнгийг идэж уухаа л зогсоочих,тэр чинь нь хамгийн том баярын арга хэмжээ болно шүү дээ

Avatar

Зочин 2019-10-29 27.123.213.78

задгай сансарт бөмбөлөг хөөргөхөөр яадгийн ??? хөгждөг юм уу ?? авилгачид,төрийн луйварчид нь больчихдог юм уу????

Avatar

Зочин 2019-10-29 66.181.178.226

567765

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж