Шударга ёс эвсэл эцсийн шийдвэр гаргаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2015.09.07-нд нийтлэгдсэн

Шударга ёс эвсэл эцсийн шийдвэр гаргаагүй гэв

Шударга ёс эвсэл эцсийн шийдвэр гаргаагүй гэв

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Өршөөлийн хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцжээ. Гэхдээ хоригийг хүлээж авах эсэх дээр эцсийн шийдвэр гаргаагүй юм байна.

Хуралдааныг удирдсан УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Өршөөлийн хуульд тавьсан хоригийг УИХ-аар хүлээн авах хууль эрх зүйн үндэслэл харагдахгүй байгаа. Хориг хуульд бүхэлдээ тавигдсан. Тиймээс энэ асуудлыг ямар дэгээр хэлэлцэх вэ гэдгээс эхлээд олон асуудал байна” гэсэн тайлбар хийлээ.

Тус бүлгийн хуралд зөвхөн МАХН-ын гишүүд оролцсон гэх мэдээлэл бас байна.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж