УИХ-ын Тамгын газраас хөтлөн явуулдаг цахим хэлэлцүүлгийн системийг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

УИХ-ын Тамгын газраас хөтлөн явуулдаг цахим хэлэлцүүлгийн системийг сайжруулна

УИХ-ын Тамгын газраас хөтлөн явуулдаг цахим хэлэлцүүлгийн системийг сайжруулна

Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага болон ажилтнууд Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (АНУОУХА) төлөөлөгчидтэй өнөөдөр (2019.10.29) Төрийн ордонд уулзлаа.

Энэ үеэр УИХ-ын Тамгын газраас хөтлөн явуулдаг forum.parliament.mn цахим хэлэлцүүлгийн системээр дамжуулан иргэд, сонгогчдоос санал авах боломжийг сайжруулах, цахим хуудасны хүчин чадлыг нэмэгдүүлэх болон цахим орчинд ажиллах мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцох зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан болон хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, хэлтсийн референт Б.Хангай, УИХ-ын Тамгын газрын мэдээллийн технологийн хэлтсийн ахлах референт Ч.Тунгалаг, нөгөө талаас Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Филиппин дахь салбарын Гүйцэтгэх ажлын албаны орлогч дарга Лин Винстон, тус агентлагийн мэдээлэл технологи хариуцсан захирал Жэй Маханнанд болон албаны хүмүүс байлаа.

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг нь Хууль зүйн яам, Гадаад Хэргийн Яамтай цахим мэдээллийн сан хөгжүүлж, хамтран ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж