Ерөнхийлөгч зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медаль гардуулаа | News.MN

Ерөнхийлөгч зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медаль гардуулаа

Ерөнхийлөгч зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медаль гардуулаа

Ерөнхийлөгч зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медаль гардуулаа

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Монгол Улсад геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медаль гардуулаа.

Төрийн дээд цол, одон медаль гардуулах ёслол Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд болж, цол, одон медалийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав.

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор

  • “Харанга” хамтлагийн гитарчин Яримпилийн Одсүрэн,

Гавьяат жүжигчин цолоор

  • “Харанга” хамтлагийн бөмбөрчин Нэмэхийн Пүрэвдаш,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор

  • Нийслэлийн Хот тохижилтын газрын зам талбайн мастер Дүгэржавын Баянжаргал,
  • Зорчигч тээврийн нэгтгэлийн 1 дүгээр баазын автобусны жолооч Эрдэнэхүүгийн Очирхуяг,
  • Нийслэлийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын машинист Жамсрангийн Сүхбаатар,
  • Нийслэлийн Хот тохижилтын газрын хог тээврийн машины жолооч Дуламсүрэнгийн Шаравдорж,
  • Ус сувгийн удирдах газрын бохирын шугамын засварчин Уртнасангийн Эрдэнэтуяа нарыг шагналаа.

 Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор

  • Уул уурхайн сайдын зөвлөх Дашийн Бат-Эрдэнэ,
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт Дамбийсүрэнгийн Болд,
  • “Минторес” ХХК-ийн “Эргэлийн зоо-50” төслийн ахлагч Шагдарсүрэнгийн Доржсүрэн
  • “Гурван үндэс” ХХК-ийн зөвлөх геологич Гүнчингийн Дэжидмаа
  • Геологийн төв лабораторийн ахмад ажилтан Өсөхбаярын Доржханд нар шагнагдав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Төрийн дээд одон медаль гардуулах зарлиг гаргасан юм. Тэдний төлөөлөл болох дараах хүмүүст Төрийн дээд одон медаль гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

  • “Мон Мед Комплекс” ХХК-ийн ерөнхий захирал Норовдондогийн Жамсран

Алтан гадас одонгоор

  • МУИС-ийн геологи, геофизикийн тэнхимийн багш Норовын Байгалмаа,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны ахмад настан Батдоржийн Бямбацэрэн,
  • Төв аймгийн Баянчандмань сумын цэцэрлэгийн эрхлэгч Цэмбэлийн Долгормаа,
  • “Энх титэм” Өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Төмөрийн Мөнгөнцэцэг,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны ахмад настан Жамбацэрэнгийн Нармандах,
  • Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Чулуунбатын Отгонгэрэл,
  • Нийслэлийн Сонгинорхайрхан дүүргийн 20 дугаар хорооны иргэн Бат-Өлзийн Хандсүрэн нарыг тус тус Алтан гадас одонгоор шагналаа.

Шударга журам медалиар

  • Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Лхагвасүрэнгийн Отгонбаярыг шагнав.
ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ, ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДСАН ЭРХМҮҮДЭД БАЯР ХҮРГЭЖ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: 

Манлайлагчид аа, ажил үйлсээрээ хошуучлагчид аа,

Өнөөдөр Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан олон жил эрхэлсэн ажил үйлсээрээ манлайлж, үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийн хошуучлагчид, авьяастнуудад төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Нийслэлийн хот тохижилтын газрын зам талбайн мастер Дүгэржавын Баянжаргал нь 1984 оноос хойш хүнд хэцүү нөхцөлд шантрахгүй, идэвх зүтгэлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж, зам талбайн үйлчилгээг хариуцан, автозамыг өдөрт 2-3 удаа цэвэрлэх, хог хаягдлыг цаг хугацаанд нь ачуулах, өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсэхээс хамгаалан арчлалт хийх зэргээр үйлчилгээний салбарт 35 жил үр бүтээлтэй ажиллажээ.

Мөн Нийслэлийн хот тохижилтын газрын хог тээврийн машины жолооч Дуламсүрэнгийн Шаравдорж нь хог тээвэрлэх, нийслэлийн цэвэр цэмцгэр байдал, өнгө төрхийг нэмэгдүүлэхийн төлөө  уйгагүй хөдөлмөрлөж, улсад 42 жил ажиллах хугацаандаа 120 гаруй жолоочийг халамжлан хүмүүжүүлж,  сурган дадлагажуулжээ.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын машинист Жамсрангийн Сүхбаатар нь шугам сүлжээ, тоног төхөөрөмж, ус дулааны худагт үзлэг хийж илэрсэн зөрчлийг цаг алдалгүй засварладаг чухал үүрэгтэй ажил гүйцэтгэж, өрхийн усны алдагдлыг бууруулж, засвар үйлчилгээ хариуцах зэргээр 34 жил ажиллажээ.

Ус сувгийн удирдах газрын бохирын шугамын засварчин Уртнасангийн Эрдэнэтуяа 1982 оноос хойш хог, лагтай бохирын шугам хоолой, худгийн эвдрэл, гэмтлийг засварлаж энэ ажлаа тасралтгүй 37 дахь жилдээ гүйцэтгэж байна.

Зорчигч тээврийн нэгтгэлийн 1 дүгээр баазын автобусны жолооч Эрдэнэхүүгийн Очирхуяг 1987 оноос хойш 32 жил нийтийн тээврийн салбарт тасралтгүй ажиллахдаа осол, авааргүй иргэдийг тээвэрлэн ажил мэргэжилдээ эзэн болсон үлгэр жишээ жолооч юм.

Эдгээр манлайлагчид нийслэлийн оршин суугчдын тав тух, амгалан байдлыг хангахын төлөө олон жил идэвх зүтгэлтэй, үр бүтээлтэй ажилласны учир Нийслэлийн түүхт ойгоор төрийн дээд цол шагналыг хүртээж байна.

Та бүхэнд баяр хүргэе.

Мөн геологийн салбарын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол олгуулахаар салбарын удирдлага, хамт олны зүгээс тодорхойлсон хүсэлтийг ёсоор болголоо. Эх орныхоо эрдэс баялгийг судлах, шинжлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон жилийн үр бүтээлтэй ажлаа үнэлүүлж зогсоо та бүхэнд дахин баяр хүргэе.

Энэ өдрүүдэд 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа “Харанга” хамтлагийн хөгжимчин, ая зохиогч Яринпилийн Одсүрэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, бөмбөрчин Нэмэхийн Пүрэвдаш Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнагдаж байна. Монголын ард түмний сэтгэлд хоногшсон олон арван уран бүтээлийн эзэн Харанга хамтлагийнхны хөдөлмөр зүтгэл, авьяас чадварыг үзэгч, сонсогчид бэлхнээ мэдэх билээ.

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн тэмдэглэлт өдөр Баянзүрх дүүргийн иргэн, цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаярыг “Шударга журам” медалиар шагнаж байгааг дуулгахад таатай байна. Бэлтгэл хошууч Л.Отгонбаяр нь иргэний зориг гарган үүргээ чанд ухармсарласны хүчээр бага насны хүүхдийн амь насыг аварсан нь бахархан дуурайх, алдаршуулан тэмдэглэх гавьяат үйлс мөн билээ. Монгол Улсын хамгийн үнэт баялаг болсон бяцхан иргэний амь насыг аварсанд тань онцгойлон талархал илэрхийлье.

Эрхэм гавшгайчид, манлайлагчид аа

Та бүхэнд төрийн цол, одон медаль гардан авсанд тань баяр хүргээд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Манлайлагчдын алдар бадартугай.

Мөнх тэнгэрийн ивээлээр Улсын нийслэл Улаанбаатар хот цэцэглэн хөгжих болтугай” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-29 103.212.119.90

Энэ удаа ёстой өмнөөс нь баярламаар сайхан жинхэн ажилсаг хүмүүс шагнуулжээ

Avatar

Google.trans 2019-10-29 103.229.122.157

2003 онд Камиллатай хийсэн айлчлалын үеэр тэрбээр Мумбайд үг хэлэхдээ "Би онцгой хайр сэтгэлтэй энэ өргөн уудам, олон янзын оронд дахин олон удаа зочлох хэрэгтэй болно" гэж хэлжээ. Тэр амлалтаа биелүүлж байгаа бололтой.

Чарльзын аялан тоглолтын тухай мэдээ түүний том хүү ханхүү Уильям, түүний эхнэр Кембриджийн герцог нар Пакистан руу саяхан хийсэн аялалаасаа буцаж ирснээс долоо хоногийн дараа болжээ. Харри Меган нар мөн өнгөрсөн сард Африкийн өмнөд нутгаар аялсан юм.

Avatar

Google.translate 2019-10-29 103.229.122.157

Хатан хааны блогчин Герт Ройалс мөн хунтайж Чарльз Энэтхэгт байхдаа 71 насны төрсөн өдрөө тэмдэглэх болно гэж тэмдэглэжээ. Тиймээс аяллынхаа гол үе шатанд тэмдэглэх зарим баяр наадам болох байх.

Удахгүй болох энэхүү аялал нь хунтайж Чарльзын Энэтхэгийн арав дахь, хоёр жилд хоёр дахь удаагаа хийсэн айлчлалын үеэр тэмдэглэгдэнэ. Хамгийн сүүлд тэрээр Камилла нартай хамт 2017 онд Бруней, Энэтхэг, Сингапур, Малайзад хийсэн албан ёсны аялан тоглолтын үеэр тэнд өнгөрөөсөн. Мөн тэрээр 1992 онд Диана гү

Avatar

Google.translate 2019-10-29 103.229.122.157

Royal blogger Gert's Royals also notes that Prince Charles will celebrate his 71st birthday while in India, so perhaps there will be some festivities to mark the milestone on the itinerary.

This upcoming trip will mark Prince Charles's tenth visit India and his second in roughly two years. Most recently, he and Camilla spent time there in 2017, during their official tour of Brunei, India, Singapore, and Malaysia. He also notably traveled to the country with Princess Diana in 1992.

Avatar

Google.transl 2019-10-29 103.229.122.157

Айлчлалын талаарх нарийн мэдээлэл одоо болтол тодорхойгүй байгаа боловч өнөөдөр Кларенс Хаус тэнд байхдаа Уэльсийн хунтайж "Их Британи-Энэтхэгийн холболтыг тэмдэглэх" ажилд оролцоно гэж мэдэгдэв. Тодруулбал, хунтайж Чарльз Нью Дели хотод ирэх бөгөөд түүний арга хэмжээ тогтвортой зах зээл, цаг уурын өөрчлөлт, нийгмийн санхүү зэрэгт чиглэгдэх болно.

Avatar

Google.translate 2019-10-29 103.229.122.157

Ханхүү Чарльз 11-р сард Энэтхэг рүү аялах болно
Энэ намар хунтайж Чарльзын хувьд завгүй байх болно гэж амлаж байна. Шинэ Зеланд улсад удахгүй болох аялан тоглолтынхоо дараа Корнуолл дахь герцог эхнэр Камиллатай хамт Британийн хаан ширээг залгамжлагч Энэтхэгт ганцаарчилсан айлчлал хийх гэж байна.

Их Британийн засгийн газрын хүсэлтээр хунтайж Чарльз 11-р сарын 13, 14-ний өдрүүдэд тус улсыг зорино.

Avatar

Google.translate 2019-10-29 103.229.122.157

Саманта Марклег кибер халдлагад өртсөн Меганы хэргийг шалгаж байгаа гэж мэдэгджээ

Avatar

Google.translate 2019-10-29 103.229.122.157

2259/5000
АНУ-ын
Саманта Марклег кибер халдлагад өртсөн Меганы хэргийг шалгаж байгаа гэж мэдэгджээ
InStyle Kimberly Truong, InStyle 9 цагийн өмнө
Tumblr хуваалцах Tweet имэйл дээр хариу үйлдэл хийх
Үндсэн харагдацыг сэргээхийн тулд буцаж гүйлгэнэ үү.
Меган Марклийн эгч Саманта энэ оны эхээр твиттерээс татагдсан бөгөөд одоо түүний онлайн зан авирын талаар илүү ноцтой сөрөг талуудтай тулгарч байгаа бололтой.

Avatar

Аагий 2019-10-29 103.229.122.157

10-р сарын эхээр Сассекс нар хунтайж Харриг ширээний мэдээллийн хэрэгслээр Меганы эсрэг "хэрцгий кампанит ажил" гэж нэрлэсэн зүйлийн эсрэг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэв.

"Миний хамгийн гүн айдас бол түүх дахин давтагдаж байна. Миний хайртай хүнийг харанхуйлахаа больж, жинхэнэ хүн шиг харагддаггүй бол би юу болсныг олж харсан" гэж тэр бичжээ. "Би ээжээсээ хожигдож, одоо эхнэртэйгээ ижил хүчнүүдийн золиос болж байгааг харж байна."

Avatar

Аагий 2019-10-29 103.229.122.157

"Би дээд зэргийн хурц уруулын мэдрэмжийг Британийн түвшинд мэдрэхийг үнэхээр хичээсэн." Гэж тэр саяхан нэгэн баримтат кинонд дурджээ. “Би үнэхээр хичээсэн ч, үүний дотор үнэхээр муу зүйл байгаа байх. Ийм амархан болно гэж би хэзээ ч бодож байгаагүй, гэхдээ энэ нь шударга болно гэж би бодож байсан. Энэ нь эвлэрэхэд маш хэцүү зүйл юм. ”

ХАЙРТАЙ: Meghan Markle-ийн нүүр будалтын зураач Даниел Мартин Саид түүний сэтгэл хөдлөлийн ярилцлагыг үзэх нь "тайвшрал" байсан юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж