Монгол улсын арилжааны анхны Капитал банк Улаанбаатар хотын баруун бүсийн иргэддээ банкны үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох үүднээс Баянгол, Сонгинохайрхан дүүргийн хүн ам ихээр төвлөрсөн газруудад салбар нэгжээ нээн, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.
2015 оны байдлаар Капитал банк Говь-Сүмбэр аймаг Сүмбэр сум II баг, Баянзүрх дүүрэг 17-р хороо Да хүрээ захын II корпуст, Баянгол дүүрэг 20-р хороо Хархорин зах дотор, Баянгол дүүрэг 19/Хархорин зах/ автобусны буудлын урд талын MGL Outlet center дотор тус тус нээн өргөжлөө. Ингэснээр Капитал банкны салбар нэгжийн тоо 90 хүрч, арилжааны банкууд дотроо салбар нэгжийн тоогоор тэргүүлэх эгнээнд бичигдэж, салбар нэгж болон бүтээгдэхүүн, үйлчилгээгээр манлайлан дэлхийн жишигт нийцүүлэн ажиллахыг зорилгоо болгон ажиллаж байна.
1990 онд Капитал банк “Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк” нэртэйгээр Монгол улсын Арилжааны банкны лицензийг хамгийн анхлан авсан түүхтэй. Капитал банкны 25 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд 25 жилийн түүхийг хамтдаа бичилцсэн харилцагч Та бүхэндээ баярлалаа.
Салбар нэгж, АТМ болон бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.capitalbank.mn сайтаас болон харилцагчийн мэдээллийн төв 7000 – 1912 дугаараас лавлах боломжтой.