“Баярт мэдээ сонсоод нойр хүрэхээ больчихдог юм билээ" | News.MN

“Баярт мэдээ сонсоод нойр хүрэхээ больчихдог юм билээ"

“Баярт мэдээ сонсоод нойр хүрэхээ больчихдог юм билээ"

“Баярт мэдээ сонсоод нойр хүрэхээ больчихдог юм билээ"

Монголын рок попын амьд домог “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нарыг өнөөдөр /2019.10.29/ Төрийн ордонд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагналаа. Монголын мэргэжлийн рок хөгжмийн суурийг босголцсон Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш нарт баяр хүргэхээр Төв талбайд Монголын рок попын урлагийн “акулууд” хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Тэднийг Төрийн ордоноос гарч ирэхэд ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид хүндэтгэл үзүүлж, бөмбөр  тоглосон нь олны сэтгэлийг огшоов. Тэдэнд баяр хүргэхээр "Чингис хаан" хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан, Монголын рок поп урлагийн ууган хамтлаг болох “Соёл-Эрдэнэ” , “Өргөө” хамтлагийн том Жагаа буюу Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жаргалсайхан, И.Болоож,  Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог, "Харанга" хамтлагийн гитарчин Ц.Энхманлай наоын уран бүтээлчид, ар гэрийнхэн нь цугларчээ. 


“ХАМТЛАГИЙНХАНДАА, ФЕНҮҮДДЭЭ БАЯРЛАЛАА”

 “Хамтлагийнхандаа баярлалаа. Сэтгэгдэл маш сайхан байна. Биднийг өдий хүртэл дэмжиж ирсэн фенүүддээ баярлалаа. Өчигдөр орой 21.00 цагийн үед шагнал  авах талаар сонсоод их догдоллоо” Тус хамтлагийн гитарчин Я.Одсүрэн баярын сэтгэгдлээсээ хуваалцлаа.

“БАЯРТ МЭДЭЭГ СОНСООД НОЙР ХҮРЭХЭЭ БОЛЬЧИХДОГ ЮМ БИЛЭЭ”

Хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашийн ээж 88 настай буурай хүүдээ баяр хүргэхээр ирсэн хамгийн гол зочин байв. Бөмбөрчин Н.Пүрэвдаш "Миний ээж энд хүрэлцэн ирсэн байна. Хамгийн түрүүнд ээждээ баярлалаа.  Мөн  30 жил хамтдаа байсан “Харанга”-ын андууддаа баярлалаа. Монголынхоо ард түмэндээ талархаж байна. Энэ баярт мэдээг сонсоод нойр хүрэхээ больчихдог юм билээ. Төрөөс бидний хөдөлмөрийг үнэлж, Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр мялааж байгаад баяртай байна. Бидэнд 40 жилийн уран бүтээлээ хийх эрч хүч, урмыг өглөө” гэлээ.

“ӨНӨӨДӨР АНХ ГЭРЛЭЛТЭЭ БҮРТГҮҮЛЖ БАЙСАН ЦАГ ХУГАЦАА МААНЬ ДАВХЦАЖ БАЙНА”

Бөмбөрчин Н.Пүрэвдашийн хань П.Отгонтуяа ээж Ц.Должинсүрэнгийн хамт хүрэлцэн ирсэн байлаа.  П.Отгонтуяа “Хань нөхрөө Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж байгаад баяртай байна. Үнэхээр сайхан байна. Бид хоёр чинь анх танилцахад би 19, манай хүн 21 настай байсан. Тэгээд би 20 настайдаа анхныхаа хүүхдийг төрүүлсэн. Одоо ханьтайгаа амьдраад 40 жил болж байна. Бид 40 жилийн өмнөх энэ өдөр анх гэрлэлтээ бүртгүүлж байлаа" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

“ХАРАНГА” ХАМТЛАГИЙНХАН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ГАВЬЯАТ БОЛЖ БУЙ ХОЁР ДАХЬ ХАМТЛАГ

“Монголын рок хөгжмийг “албан бус урлаг” гэж ярьж, хэлдэг байсан үе бий. Монголын рок поп ертөнцөд хамгийн анх бүрэн бүрэлдэхүүнээр гавъяат болж байсан хамтлаг бол Соёл-Эрдэнэ. “Харанга” хамтлаг хоёр дахь нь болж байна. Нийгмийн шилжилтийн үед 1989 онд төрөн гарсан хамтлаг бол “Харанга”. Монголын нийгэмтэй 30 жил хамтран амьдарсан уран бүтээлчдийн хөлс хүчийг төр засаг үнэлж байгаад баяртай байна. Энэ бол тэдний  шударга хөдөлмөрөөрөө авч байгаа шагнал. Энэ хоёр уран бүтээлчийн амьдралыг хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй. Анхнаасаа л гитар, бөмбөр хөгжим тоглож өссөн уран бүтээлчид шүү” хэмээн "Чингис хаан" хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан ярьсан юм.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ylc 2019-10-29 107.242.125.11

moya

Avatar

X 2019-10-29 107.242.125.11

405bt

Avatar

byxniig abagchiig opyylaxgyibaix.xyypamjxan,fakei 2019-10-29 107.242.125.11

Alc xol xynii nytagt ex nytgaa cananbi zyydellee
taniig tengeriin nartai bit doloon byrxadtai zyydellee.

Avatar

yplagiinxynii chand dyrem gej bainyy,drm chalchaa bishbolloo,mergejilten ezemsh.yplg 2019-10-29 107.242.125.11

xylgaich,gyilagchidaar xoliod syylgaad,galzyychyyd dairch ireed bn.

Avatar

oopiun 2019-10-29 107.242.125.11

ubdgyixen,conop ceremjteixen,calbar calbaraa caxin xamgaslaad xuu gej

Avatar

mexanikjcan baix NI mungund chini gatsgyi ajillaxneeee. 2019-10-29 107.242.125.11

xashaaniixan xashaand xopoogoo,xyrdan mederlex,zantai yedee uup MARTAXGYI NEPEEP email neex,mongoliin ytasaar oyd saitad yaraltai nyyts Nereer cetgegdelbichix

Avatar

naidaltgyie 2019-10-29 107.242.125.11

amerkiin opostoi bitii niileerei,delxiigeer neg chalchij bna,ayltai

Avatar

batalgaat 2019-10-29 107.242.125.11

galjyy Shar sarxinag baixaar

Avatar

gar xuluus ni;:; xamgas ybax 2019-10-29 107.242.125.11

topyydiig yctgasaar Colin,goshgopyylj bna.xend naidax be,oopiin

Avatar

xyypamjxan,oopiin,BOLCON,mkvave 2019-10-29 107.242.125.11

xoliod ,xynceer myyxai bolgood bnas,ta nariin xugjmiig end xylgailj bn

Avatar

ubul XUDUU yabgyi baix,yasan iisen dyplax,ylcaa,oopsdiigoo bod.nemelt geree,olgoltxiixgyi baix,my uym xiibel tolgoigooroo xariytsax xamgaalax niigem bolchood bn. 2019-10-29 107.242.125.11

ubeen tetgej ashiglana,xaiplana,shoglono,ashiglana.
xarin gadnii xyns abaxgyi,ylc,opon nytag ysaa xamgaslaad Yi nol bolgyi bolloo.

Avatar

Гавъяат шагнал 2019-10-29 202.179.27.61

Агуу Жавхлан, Бат-Эрдэнэ зэрэг гавъяат дуучдын хажууд эд нар юу юм бэ сайн бод бод хахаха

Avatar

Зочин 2019-10-29 115.65.93.30

Үнэхээр гайхалтай хамтлаг, үнэхээр сайхан шагнал, 30 жилийн хөдөлмөр уран бүтээл, 30 жилийн нөхөрлөл, баяр хүргэе, амжилт хүсье, урт насалж удаан жаргаарай. Харангын утга төгөлдөр, цар хүрээ ихтэй, агуулга гүнзгий үгстэй, уянгалаг сайхан дуунууд бид 30 жил сонссон, одоо ч сонсож байгаа, цаашид ч зөндөө олон сайхан шинэ шинэ гоё дуу сонсох болно. Харанга хамтлагт их баярлалаа, үнэхээр мундаг.

Avatar

ABCD-kirea-gaad 2019-10-29 117.111.10.85

Bayrlalaa haranga hamtlagiinhandaa . Minii zaluu nas minii dursamj bol haranga hamtlag ( shuuder tsetsegiin delbeend chi min hongor chamaigaa bi ) ( tungalag tamir Tuulaa zuudellee hairt min ) uneheer goe dursamj !!!!

Avatar

Зочин 2019-10-29 202.9.43.19

Ok y

Avatar

Зочин 2019-10-29 202.21.108.163

Нүдээ олсон шагнал байна. Эд нар гавьяат болох болсон.

Avatar

ДЭМЖИГЧ ЧИНЬ 2019-10-29 103.229.121.51

ЗОРЬСОН ХЭРЭГТЭЭ ҮНЭНЧ,ЭВ НЭГДЭЛТЭЙ БАЙСАН НЬ ЗАЛУУЧУУДАД ҮЛГЭР ЖИШЭЭ БОЛЖ БАЙНА,ҮНЭХЭЭР АВЬЯАСТАЙ ,ХӨДӨЛМӨРЛӨСӨН ХҮМҮҮС,
БАЯР ХҮРГЭE!

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2019-10-29 202.9.42.39

ХЭРЭГТЭЙ ХҮНДЭЭ БОЛ ХЭРЭГТЭЙ Л УРЛАГ ЮМ БАЙЛГҮЙДЭЭ МАНЬ ЯМАР ОЙЛГОХ БИШ УРТЫН ДУУГАА Л ДЭЛХИЙН ЧИМЭГ БОЛТОЛ ХӨГЖҮҮЛЖ УРТЫН ДУУЧДАА ҮНЭЛДЭГ ХӨГЖҮҮЛДЭГ ТИЙМ ГОЁ БОЛГОХ ЮСАНДАА ЛГЭЖ ИХ БОДОХ ЮМ

Avatar

Зочин 2019-10-29 202.9.44.139

Tegdenz min

Avatar

Зочин 2019-10-29 49.0.213.33

Тэр хоцрогдсон юмыг чинь хоцрогдсон ооркууд л сайхныг нь мэдэрдэг байх, харин энэ бол дэлхийн урлаг, чиний амиа тавьж өмөөрдөг тэр Оросод чинь хүртэл өндөр хөгжчихсөн байдгийм

Avatar

ИРГЭН 2019-10-29 66.181.164.222

сайхан мэдээ байна. Баяр хүргэе.

Avatar

Amarbyasgalan 2019-10-29 182.160.36.78

Нүдээ олсон шагнал. Баяр хүргэе.

Avatar

Зочин 2019-10-29 49.0.213.33

Баяр хүргэе

Avatar

Зочин 2019-10-29 66.181.161.107

yu hiisen gej avch bgaa 2 zonog ats ve neg n banz nogoo n tumpon nudlee gej uu udahgui chad hiine biz hogshin togtsoguud

Avatar

Зочин 2019-10-29 183.81.171.2

Uiddaginmu yadgin shees chn

Avatar

Зочин 2019-10-29 103.9.90.53

Хүн муу хэлэхээс өөр юу ч мэдэхгүй ,юу ч хийж чадахгүй идэхээс өөр зүйл чаддаггүй малаас дор мал байна чи

Avatar

Бод 2019-10-29 64.119.27.251

Чи бол 30 жил биш 3 цаг ч бөмбөр нүдэж чадахгүй өмдөндөө бааж цусаар шээх байлгүй

Avatar

Зочин 2019-10-29 202.55.188.41

Явж малаа хариулаа утас маажаад чамд тус болсон юм алга.

Avatar

Зочин 2019-10-29 49.0.213.33

Муу үхэр оорк хөдөө очиж хонио хариулж эм хоньтойгоо юу яа!

Avatar

зочин 2019-10-29 64.119.26.115

Баярлаж байгаа хүмүүсийг харах сайхан байна шүү. Харанга хамтлагийн гишүүн-Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш нарт баяр хүргэе.
Энэ гавьяа чинь тэр чигээрээ та нарын он удаан жилийн ХӨДӨЛМӨР–ийн үр шим. Ингэж хөдөлмөрөө үнэлүүлэх ёстойг залууст харууллаа шүү дээ. Дахин баяр хүргэе.

Avatar

Харангын фэн 2019-10-29 202.21.126.30

Зөв. Одсүрэнгийн зохиосон дуунууд рок хэмнэлтэй үнэхээр гоё. Өнгөрсөн үе гэдэг дууг санаж байгаа биз дээ. Пүүжээ-д шагнал өгсөн нь бас нүдээ олжээ. Рок хамтлагийг амь оруулдаг хөгжимчин бол бөмбөрчин. Баяр хүргэе!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж