Нийслэлийг 32 жил цэвэрлэсэн Д.Баянжаргал гавъяат болов

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Нийслэлийг 32 жил цэвэрлэсэн Д.Баянжаргал гавъяат болов

Нийслэлийг 32 жил цэвэрлэсэн Д.Баянжаргал гавъяат болов

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Монгол Улсад геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медаль гардуулах ёслол өнөөдөр /2019.10.29 /боллоо.

Монголын рок поп "Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэнд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, бөмбөрчин Н.Пүрэвдашид Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдэг тус тус олголоо.

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Пүрэвдаш баярын сэтгэгдлээ ийн хуваалцсан юм. Тэрбээр “30 жил боловч 300 жил мэт уран бүтээлээ хийсэн “Харанга” хамтлагийнхаа хамт олонд баярлалаа. Өдий олон жил цуг зүтгэсэн уран бүтээлийн андуудаа баярлаж байна. Биднийг сонсдог Монголынхоо ард түмэнд баярлалаа.  87 настай ээждээ баярлалаа. Бид 40 жилийнхээ ойг тэмдэглэх болно. Өнөөдөр олгосон шагнал бол хойшид дахиад олон сайхан уран бүтээл хийгээрэй гэж нэхэмжилж байгаа шагнал. Тиймээс та бүхнийхээ итгэлийг алдахгүй ээ” гэлээ.

МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Я.ОДСҮРЭН:НАДАД ХАМГИЙН АНХ ГИТАР ЗААЖ ӨГСӨН ХАЙРТАЙ ЭГЧДЭЭ БАЯРЛАЛАА

Харанга хамтлагийн гитарчин рок урлагийг ингэж өндрөөр үнэлж байгаад төр засаг ард түмэндээ баярлаж байна. Тэнгэрт байгаа ээж, аавдаа баярлаж байна. Надад хамгийн анх гитар зааж өгсөн хайртай эгчдээ баярлалаа. Хайрт хань, үр хүүхдүүддээ баярлалаа. Мэдээж хэрэг миний хамт олондоо баярлаж байна. Намайг анх тайзан дээр гарахад сэтгэл гаргаж дэмжиж байсан Чүлтэмдорж, Пүрэвжав багш нар маань тэнгэрээс харж байгаа байх. Энэ бүхэндээ баярлаж байна.

Бидний ажилд шөнө, өдөр гэх зүйл байхгүй. Өдрийн 24 цаг тасралтгүй ажилладаг. Нийслэл хотынхоо өнгө төрөхийг сайхан байлгахын төлөө бид ажилладаг. Энэ хөдөлмөрөө үнэлүүлсэнд маш их баяртай байна. Хот тохижилтын газрын дарга, хамт олондоо маш их баярлалаа.

Мөн найман давхраас унах гэж байсан хүүг аварсан Баянзүрх дүүргийн иргэн, Цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаярын эр зоригийг үнэлж  Шударга журам медалиар шагналаа.

Тэрбээр "Шударга журам медалиар шагнагдаж байгаадаа маш их баяртай байна. Тухайн үед хүүхэд тагтнаас дүүжлэгдсэн байхад нь харж аварсан. Бяцхан хүүдийн эрүүл мэнд, амь нас эрсдэлтэй байсан учраас аваръя л гэж бодсон. Хүүхэд их айсан, амьдралын төлөө тэмцэж, их шөрмөстэй, тэсвэртэй байсан. Өмнөөс нь их баярладаг. Тэрнээс хойш бид өдөр бүхэн уулзаж байгаа" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

Үйлчилгээний Гавьяат ажилчин цолоор:

Нийслэлийнхээ зам талбайг 32 жил цэвэрлэсэн зам талбайн мастер Д.Баянжаргал

1982 оноос хойш иргэдэдээ нийтийн тээврээр аваар осолгүй үйлчилсэн 1 дүгээр баазын автобусны жолооч Э.Очирхуяг, машинист Ж.Сүхбаатар, жолооч Д.Шаравдорж

Ус сувгийн удирдах газрын бохирын шугамын засварчин У.Эрдэнэтуяа нарыг Үйлчилгээний Гавьяат ажилчин цолоор шагналаа.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • Уул уурхайн сайдын зөвлөх Дашийн Бат-Эрдэнэ,
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт Дамбийсүрэнгийн Болд,
  • “Минторес” ХХК-ийн “Эргэлийн зоо-50” төслийн ахлагч Шагдарсүрэнгийн Доржсүрэн
  • “Гурван үндэс” ХХК-ийн зөвлөх геологич Гүнчингийн Дэжидмаа
  • Геологийн төв лабораторийн ахмад ажилтан Өсөхбаярын Доржханд нар шагнагдав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Төрийн дээд одон медаль гардуулах зарлиг гаргасан юм. Тэдний төлөөлөл болох дараах хүмүүст Төрийн дээд одон медаль гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • “Мон Мед Комплекс” ХХК-ийн ерөнхий захирал Норовдондогийн Жамсран

Алтан гадас одонгоор:

  • МУИС-ийн геологи, геофизикийн тэнхимийн багш Норовын Байгалмаа,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны ахмад настан Батдоржийн Бямбацэрэн,
  • Төв аймгийн Баянчандмань сумын цэцэрлэгийн эрхлэгч Цэмбэлийн Долгормаа,
  • “Энх титэм” Өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Төмөрийн Мөнгөнцэцэг,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны ахмад настан Жамбацэрэнгийн Нармандах,
  • Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Чулуунбатын Отгонгэрэл,
  • Нийслэлийн Сонгинорхайрхан дүүргийн 20 дугаар хорооны иргэн Бат-Өлзийн Хандсүрэн нарыг тус тус Алтан гадас одонгоор шагналаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж